Залуу дуучин Э.Номинчимэг уурхайчин гэр бүлд өсөж торнисон гэдэг. Тэрбээр  “Уурхайчин бүсгүй” нэртэй тоглолтоо Орхон аймагт тоглож байсан. Сүүлийн үед дуучин Хүрэлээтэй хамтран сурагчдын тухай өгүүлсэн дууг үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

 

Түүний хослон дуулагч дуучин Хүрэлээ маргааш буюу тавдугаар сарын 17-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд хоёр дах бие даасан "Мөрөөдлийн зүг" тоглолтоо тоглох юм. Энэхүү тоглолтод Э.Номинчимэг ая дуугаа өргөх гэнэ. Энэ удаад түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.