Аэробик,  Belly Dance бүжгийн багш З.Догсмаатай ярилцлаа.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Үнэн” сонины хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Намайг Золжаргалын Догсмаа гэдэг. Би СУИС-ийн РТС-н гуравдугаар курст сэтгүүлч мэргэжлээр сурдаг. Мөн “Golden Gym” клубт Аеробик Belly Dance бүжгийн багшаар ажилладаг байгаа.

-”Golden Gym” клубт бүжгийн багшаар анх ажиллах болсон тухайгаа ярина уу?

- “Golden Gym”-д бүжгийн багшаар ажиллаад долоон сар болж байна. Харин Аэробик, Belly Dance-ийн багшаар ажиллаад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайхны болон хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулахын төлөө олон зүйлийг хийж ирсэн.

-Аэробик, Belly Dance  бүжгээр хичээллэхийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Хувь хүн болон аэробик, Bеlly Dance гэдгээр маш онцлог давуу талтай байгаа. Тиймээс энэ талаар товчхон танилцуулъя. Аэробик гэдэг нь ерөнхийдөө “Айзам хэмнэл” гэж нэрлэгддэг,  их далайцтай, хүний бүх эд эрхтэн болон дөрвөн үе мөчид хүрч үйлчилдэг идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг. Тэр дундаа Bеlly Dance байна.  Энэ нь  дорнын зүгээс мөн гаралтай, бүжгийн уг суурь нь йогт суурилсан болохоор хүмүүс тэр болгон мэддэггүй. Вelly Dance гэхээр бэлхүүс буюу таазаараа л бүжиглээд байдаг гэж ойлгодог. Энэ бол тийм биш. Belly Dance нь йогийн хичээлд суурилагдсан болохоор жирэмсэн эхчүүдийг хүндрэлгүй төрүүлэх үүднээс дасгал хөдөлгөөнийг нь бүжгийн хэв маягтай болгож өгснөөр их онцлог. Жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэлгүй төрөх бөгөөд аэробик хийж болохгүй зөвхөн йогийн дасгал хийх ёстой хүмүүс хүртэл хийж болдгоороо онцлог юм. Belly Dance нь нурууны үе, болон түнхний, хөл, гарын өвчтэй хүмүүст хүртэл ач тустай бөгөөд зөөлөн дасгалаас илүү хүчтэй хурдан, ялангуяа эмэгтэй хүний уян налархай байдлыг улам илүү гаргаж өгдгөөрөө давуу талтай. Эмэгтэй хүн өөртөө сэтгэл ханамжтай байхын тулд үүнийг хийдэг. Мөн эрүүл байхын төлөө, эмэгтэй хүн болж төрсний хамгийн гоё сэтгэл ханамж хаанаас авдаг вэ гэхээр миний бодлоор толинд хараад “Миний энэ зүйл гоё, би ийм гоё бүсгүй шүү” гэж өөрийнхөө гоо үзэмжнээс авч буй таашаал юм. Мөн эрүүл энх, мөнхийн залуугаараа байгаасай” гэсэн үүднээс би давхар аэробик бүжгийн багшаар ажилладагтаа маш их баяртай явдаг.

-Хэдэн төрлийн хичээл зааж байгаа вэ?

 -Би таван төрлийн хичээл зааж байгаа. Body step, Body fum, Иогь, Кардио Zumba, Bally Dance гэсэн.

-Энэхүү бүжгээр хичээллэхэд насны хязгаар  бий юу?

-Найман настай балчраас 80 настай буурал хүртэл хичээллэх бүрэн боломжтой.

-Хичээллэх цагийн хуваарийн хувьд хэд хэдэн цагийн давтамжтай вэ?

-Манай хичээл таван цагийн давтамжтай. Аэробик хоёр нэгэн зэрэг ажилладаг. Өөрөөр хэлбэл, фитнесс нь 1-5 дахь өдөр өглөө 06.00 цагаас оройн 23.00 цаг хүртэл ажилладаг. Хагас, бүтэн сайнд өглөөний 09-21.00 цаг хүртэл ажилладаг. Аэробикийн хичээл нь цагийн хуваарийн дагуу  өглөөний 07.00, 09.00, орой 19.00 цагт тус тус иогоор хичээллэнэ. Мөн 13.00-18:30, 19:30 гэсэн тогтсон цагуудад хичээлээ зааж байгаа учраас цагийн хязгаарлалт гэж байхгүй. Хүссэн хичээлээ сонгож ороод хичээллэх боломжтой. Мөн манайх мэргэжлийн эмчтэй бөгөөд эмчээсээ хоолны зөвлөгөө болон бие бялдраа үзүүлээд мэргэжлийн аппаратаар  өөхнийхөө хэмжээг мэдэж зөвлөгөө аваад хамтарч ажиллах бүрэн боломжтой.

 

 Т. Мөнхнасан