Мисс Б.Гэрэлчулуун хоёр дахь охиноо өлгийдөн авчээ
2019/05/20
Мисс, жүжигчин Б.Гэрэлчулууныг "Тусгай салаа" олон ангит кинонд бүтээсэн дүрээр нь үзэгчид андахгүй ээ. Тэрбээр нэгэн үе загварын тайзнаа гунхаж явсан нэгэн. Өдгөө өөрийн “Jumping fitness” хувийн бизнесийг эрхлэж яваа гэнэ шүү. Зургаан жилийн өмнө энгийн залууг ханиараа сонгож охинтой болсон мисс маань тун саяхан хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.