Ирээдүйд хүн ямар болох вэ
2013/03/29
Ойролцоогоор 65 сая жилийн өмнө дэлхий дээр анх дөрвөн хөлт амьтан бий болсон гэдэг. Ийм амьтныг шинжлэх ухааны нэршлээр Primas буюу анхдагч гэнэ.
Хvн, бич зэрэг оюун ухаант амьтдыг бусад амьтнаас ялгах нэр болсон энэ vг өдгөө бипедализм (хоёр хөлөөр явагч, босоо явагч гэсэн утгатай)-тай хоршин хvн дvрстнvvдийг бусдаас дээд, анхдагч төрлийнх гэдгийг онцгойлон илтгэх болж.
Босоо явагчид долоон сая жилийн тэртээ бий болжээ.Тэр vед хvний бие, толгойн аль аль нь бараг 100 хувь бич шинжтэй байсан ч эрдэмтэд чухам энэ vеэс л хvний хувьслын тvvхийг тооцоолдог. Босоо явагчид vvнээс 2.5 сая жилийн дараа буюу одоогоос 4.5 сая жилийн өмнө хагас бич, хагас хvн гэмээр төрхтэй болжээ. Гэвч бидний дээд өвгийн тархи илvv хурдан сэтгэн бодож, өнөөгийн хvнтэй илvv ойр болтол дахин 1.5 сая жил улирсан байна.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л үргэлж хөгжиж өөрчлөгдөж ирсэн. Амьдралынхаа хэв маягаас хамаарч өөрт хэрэгцээгүй эд эрхтнээс салж, илүү хэрэгтэй эрхтэн нь илүү хөгжиж ирсэн гэдэг. Хvн төрөлхтний соёл иргэншил 400 мянга орчим жилийн өмнө vvссэн. Өнөөдөр бид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Гэхдээ хvний биеийн хувьсал огт зогсоогvй. Өнөөдөр ч хvн өөрчлөгдөн хувьссаар байгаа бөгөөд ирээдvйд хvний бие галбир, төрх царай ямар байхыг судлаачид таамаглахыг оролдсоор байна. Хүмүүс ямар нэг хэмжээгээр эволюцийн хуулиар өөрчлөгддөг болох нь батлагдсаар л байна. Тийм болохоор ирээдүйд бид өөрчлөгдөх нь гарцаагүй, гэхдээ ямар хэмжээгээр аль тийшээ гэдэг нь сонирхол татсан асуудал хэвээр байна. Ингээд ойрын хэдэн мянган жилд хүнд явагдах 10 өөрчлөлтийг харцгаая.
1. Төрх холилдоно
Нийгмийн болон өөр бусад харилцааны улмаас хүмүүс гаднах байдлаараа улам ижилсэх ба бие биетэйгээ адилхан болно. Ослогийн Их Сургуулийн (University of Oslo) судалгаагаар Европчууд 6 мянган жилийн тэртээ нилээн хар өнгийн арьстай (одоогийн хар арьтануудаас арай цайвар) байсныг тогтоосон байна. Ааажмаар цайрсаар байгаад одоогийн түвшинд хүрсэн байна. Энэ Европчуудын арьсны цайралт нь хооллолтын системд өөрчлөлт орсноор үүссэн гэж үздэг юм байна. Йохан Моан (Johan Moan) гэх энэхүү судалгааг Европчууд ангийн мах, загас зэрэг хоолноос таримал хүнсний ногоонд шилжихэд энэхүү хүнс нь бие организмд хэрэгтэй витамин Д-г хангалттай өгөхгүй байснаас арьс цайрч эхэлж нарны гэрлээс витамин Д-г арьсаараа авах боломжтой болсон гэж үздэг юм байна. Ирээдүйд хүний арьс цагаан, хар, шар ч болохгүй харин сүүтэй кофе шиг өнгөтэй болно гэж үздэг юм байна. Гэхдээ ахиад ямар 1-н зүйл жишээ нь хүнстэй тохиолдвол яахав? Хүн төрөлхтөнөө тэжээхийн тулд химийн аргаар хүнс тэжээл гаргах ч юмуу, ийм тохиолдолд хүний арьс ямар ч өнгөнд хувирч болно шүү дээ. Хүчилтөрөгчийн дутагдал хүртэл арьсны өнгөнд нөлөөлж болно шүү дээ.
2. Дархлаа суларна
Хүмүүс эрүүл урт наслахын тулд эмээс хамааралтай болох ба тэр хэрээр хүний дархлаа суларч доройтох болно. Өөрөөр хэлбэл хүн өвчнийг зөвхөн хүлээн авагч болох ба дархлааны систем туссан өвчнийг эсэргүүцэж чадахгүй. Энэ нь юунаас болох вэ гэхээр анагаах ухааны хэт хөгжил нь хүний дархлааны системийг ажилгүй болгох учраас юм байна. Доx, хорт хавдар гэх мэт аймшигт өвчинүүд алга болно. Үүнтэй холбоотой хүний дархлааны систем маш муу хэврэг болно. Ийнхүү хүмүүс маш олон төрлийн эмийг ялихгүй шалтгаанаар байнга уудаг болно
3. Булчингууд багасана
Хөгжлийн явцад хүний биеийн хүчээр хийх ажил багасаж, биеийн бүхий л булчингууд суларах аж. Энэ нь технологийн хэт үсрэнгүй хөгжлөөс хамааралтай. Мөн нилээдгүй цагийг сансарт өнгөрөөх тул биеийн жинд огцом өөрчлөлтүүд орно гэнэ.
4. Өндөр биетэй болно
Хүн төрөлхтөний биеийн өндөр хөгжлийнхөө сүүлийн жилүүдэд огцом өндөрссөн. Зөвхөн сүүлийн 150 жилд гэхэд дундаж өндөр 10 см-ээр өндөр болсон байна. Энэ нь хүнс тэжээлээс хамааралтай явагдаж байгаа үйл явц юм. Энэ үйл явц цаашид ч явагдах болно. Эрчүүд нь 2м өндөр, өргөн мөртэй, царайлаг, том эрхтэнтэй, хүүхнүүд нь 190 см өндөр гоолиг том хөхтэй болох юм байх. Түүний бодлоор хүмүүс 120 хүртэл насалдаг болох ба 80 орчим насандаа одоогийн 40-тэй хүмүүс шиг харагдах гэнэ. Хүмүүсийн ийм гадна байдалд хоолны төрөл, зөв хооллолт, генийн инженерчлэл хүргэх өндөр магадлалтай гэнэ
5. Бага үстэй болно
Хүн төрөлхтөн хэдийнээ мичийг бодвол бараг үсгүй болсон. Сүүлийн зуун жилд эрэгтэйчүүдийн үс улам шингэрч, багасаж байгаа. Мөн дээр нь ус ургуулах, унагаах үйлчилгээ бүхий олон төрлийн бүтээгдэхүүнүүд гарч байгаатай холбоотой. Товчлуур дарахад тохиромжтой учраас яваандаа бүх хүмүүсийн гарийн хуруу урт нарийнхан болно. Эр эм бүх хүмүүс яваандаа бүгд л биеийнхээ бүх хэсэгт үсгүй болох магадлал өндөр гэнэ. Энэ нь Их Британы эрдэмтэдийн бодлоор устай холбоотой байна гэнэ. Усны дутагдалаас болж бөөр нь шээснээс ус хуримтлуулдаг нэмэлт үүрэгтэй болно гэжээ. Биеийн булчингийн масс багасаж, хүчлийн борооноос хамгаалах гэж арьс зузаарч хатуурна.
6. Шүдгүй болно
Хүний шүдээрээ тасдах зулгаах гэх мэт олон үйлдэл өдгөө багасаж байгаа ба хүний хүнс тэжээл улам бүл хөгжиж, тэр хэрээр шүдний үүргийг багасгаж байгаа байна. Сүүлийн 100 мянган жилийн турш хүний шүд өөрчлөгдсөөр өнөөгийн дүр төрхөө олсон ба цаашид шүдний хэрэгцээ байхгүй болно гэнэ. Бид улам л боловсруулсан, бэлэн болгосон хүнс хэрэглэсээр байгаагаас бидний нүүр улам дугараг хэлбэртэй болж, эрүү улам нарийхан болсоор байгаа. Энэхүү явцийг эхлэл гэж үздэг юм байна. Үүний дараа шүд жижгэрсээр сүүлдээ бүр алга болно. Хамар ч гэсэн багассаар 2 нүх л үлдэх магадлалтай гэнэ. Францийн эрдэмтэдийн судалгаагаар хүмүүс сүүлийн хэдэн мянган жилд үнэрлэх чадварынхаа дөрөвний гурвийг нь алдсан гэдгийг баталжээ.
7. Ой ухаан доройтоно
Өнөөдрийн байдлаар маш олон технологи хүн төрөлхтөний өмнөөс боддог болжээ. Ирээдүйд зохион бүтээгдэх бүхий л технологиуд хүний сэтгэн бодох, төсөөлөх, мөрөөдөх гэх мэт олон үйлдлийг хөнгөвчлөх үүрэгтэй болох ба хүний ой ухаан шавхсан үйл ажиллагаа бараг байхгүй болно гэнэ. Ямар нэгэн юм сурах шаардлагагүй, бүхий л хэрэгцээтэй зүйлсийг технологийн тусламжтай шийдэх аж. Мэдээлэлийн технологийн өндөр хөгжил хүний мэдрэл, сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг болно. Ирээдүйн интернет виртуаль (бодит) хэлбэртэй болж бүх л зүйлийг хийх бололцоотой болно. Секс хүртэл. Иймэрхүү байдал нь хүмүүсийг өөр хүмүүсийг анхаарч халамжилж, хайрлах, харилцах сонирхолгүй болгож, хүмүүс гэрийн тэжээвэр амьтантай төстэй болно. Ямар ч юм болж байсан надад хамаагүй гэх нийгмийн идэвхгүй байдал орно. Энэ байдлаасаа болоод сэтгэл санааны хямралд орж, үүнийхээ үр дүнд маш их тарган хүмүүс бий болно гэжээ
8. Жижиг тавхайтай болно
Хүний хөлний үүрэг гарны үүргээс хамаагүй бага болсоор л байна. Үүний улмаас хүн төрөлхтөний хөлийн тавхайн хэмжээ аажим аажимаар багасаар байгаа ажээ.
9. Том эсвэл жижиг толгойтой болно
Эрдэмтэдийн таамаглаж байгаагаар хүний толгойн хэмжээ нэг бол томорно эсвэл жижигрэнэ гэдэг дээр санал хуваагдсан байгаа аж. Гэхдээ бүгд л тархины хэмжээ багасана гэж үзэж байгаа юм байна. Чихэнд хаалт шиг зүйл үүсэж чимээнээс хамгаалдаг болно. Мэдээлэл асар их урсгалаар болж илүү том тархины хэрэгцээ үүснэ. Толгойн хэмжээ томорч бөөрөнхий хэлбэртэй болно. Агаарын бохирдол шороо тоосноос болж хүний нүд давхар зовхитой юмуу хамгаалагч хальтай болно. Илvv чадавхитай тархинд илvv цусан хангамж хэрэгтэй. Тиймээс ирээдvйн хvний зvрх, уушги ч томорно гэж эрдэмтэд таамаглажээ. Эдгээр нь vнэний ортой байж болох ч биеийн ерөнхий хэмжээ судлаачдыг талцуулсаар байна. Сэтгэн бодох чадвар сайжрахын хэрээр тархины хөгжлийн нөлөөгөөр толгойн хэмжээ томорно, том толгойтой хvvхэд төрvvлэхийн тулд эмэгтэй хvн дасан зохицохын хуулиар намхан, пагдгар биетэй болно гэж vздэг судлаачид бий
10. Өөрийгөө нөхөн сэргээх болно
Хүн төрөлхтөны технологийн хөгжил дөнгөж төрсөн хүүхдийг ч нөхөн сэргээх чадалтай болно гэнэ. Ямар нэгэн дутагдалтай тал байвал тэрийгээ шууд л сольж болдог болох ажээ.
Ингээд энэ бүгдийг нэгтгээд үзвэл ирээдүйд хүн та ийм болох юм байна.
Зочин · 2013/03/30
araich de shinjleh uhaanii vndeslelgvi ym yrih ym hari garigiin hvn ymvv haashaa ym
Зочин · 2013/03/30
bitgii hudlaa tenegt
Зочин · 2013/03/30
za arai ch dee iim bolchuul ymar ch hair durlal nud bulaasan goo uzesgelen gj bhgui haranhui ertontsod amidrah ym shig sanagdchlaa
Зочин · 2013/03/30
slenderman umu haishaan :))