Гавьяат Ч.Насантогтох "хүүхдийн дуугаараа үзэгчдийг байлдан дагуулав"
2019/05/22
Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 гаруй жил үнэнчээр зүтгэж яваа чадвар чансаатай дуучин бол МУГЖ Ч.Насантогтох. Их сургуульд олон жил багшилж яваа тэрбээр "Бид мэргэжлийн хичээл заахынхаа хажуугаар хүмүүжил, төлөвшил байнга ярьдаг. Одооны хүүхдүүд тууштай хөдөлмөрлөх, зорилгоо тодорхойлох, хүнлэг байх, үг даахдаа муу, ах захаа хүндэлж сураагүй, өөрийгөө хэтэрхий чөлөөтэй мэт санадаг. Бидний үед нэг насаар байтугай сараар ах хүнийг ахаа, эгчээ гэж авгайлдаг, ахмад хүний үгнээс зөрдөггүй, дэг жаягтай байсан юм шиг байгаа юм" хэмээн нэгэнтээ ярьж байсан удаатай.
Хөдөлмөрлөх, дуучин хүний хүмүүжлийн төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа гавьяат саяхны нэгэн өдөр тайзнаа гарч ирэн хүүхдийн дуугаараа сурагчдад бэлэг барьсан юм. "Мөрөөдлийн зүг" гэх тоглолтод урилгаар оролцож, ая дуугаа өргөсөн түүнийг үзэгчид их санаж байна лээ. Алга ташилтыг нижигнүүлсээр дахин тайзнаа гарч ирүүлж, хуучны сайхан дууг хамтдаа дуулсан юм. Ёстой үзэгчдийг жинхэн байлдан дагуулсан халуухан үдэш байсан даа.
О.Ариун