БНХАУ-ын иргэд их хэмжээний муудсан мах худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ
2019/05/24
Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад бусдад өндөр үнэтэй зардаг байсан хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан илрүүлэн саатуулсан байна.
Тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна. Тодруулбал, өчигдөр орой 20.30 цагийн үед Эмээлт захад хятад улсын хоёр иргэн үхсэн болон муудсан малын махыг тусгай бодисоор өнгийг нь сэргээн үнэрийг нь дарж бэлтгэн улмаар зах зээлд гарган борлуулах гэж байсныг ЭЦА, НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Урьдчилсан үзлэгээр 20 гаруй тонн махыг олж илрүүлсэн байна.
уншигч зочин · 2019/05/25
Ерөнхийлөгч өө.Гадны нөхдүүд ард иргэдийг чинь уух ус.идэх мах.амьсгалах агаараар хордуулан улс үндэстэнээр чинь устгах гэж бна...яана...таны харъяат Монгол гэх улс байлгахыг хүсэж байвал буурал дарга Цэдэнбал гуай яаж хятадуудыг хөөн гаргалаа.яг түүн шиг байвал та урт удаан хугацаанд энэ улсын эзэн байж чадна шүү.Бидний Монголчууд өөрсдөө малаа маллаад.тариагаа тариад.бусад хэрэгцээгээ хангаад байсан цаг бий шүү.
Зочин · 2019/05/24
ЯМАР ЗЭВҮҮН ХОГНУУД ВЭ.
Зочин · 2019/05/24
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛ ХИЙЖ БАЙНА ДАА ЧАНГАХАН ШИГ ШИЙТГЭЭД ӨГ