Хахууль авсан байж болзошгүй этгээд Д.Сарангэрэлийн туслахаар 6 жил ажиллажээ
2019/05/28
Сүрьеэ өвчний халдвар авсан сурагчдын эцэг, эхчүүд Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагсаж буй билээ.
ӨчигдөрТөв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд ЭМЯ-ны гадна жагсаж, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын 1-нээс өмнө сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан юм. Эцэг эхчүүд энэ үеэрээ: “Эрүүл мэндийн албарын сайд нь мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой” хэмээж буй юм.
Зөвхөн сүрьеэтэй холбоотой асуудал л Д.Сарангэрэлийг огцруулах хангалттай үндэслэл бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 20.5.15 дугаар зүйлд “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажил эрхэлнэ...Эрүүл мэндийн сайд нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээг эрхлэн хариуцна" хэмээсэн байдаг аж.
Мөн ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар яллагдагчаар тооцоод буй.
Тэд эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авч байсан нь баримтаар нотлогдож буй аж.
ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг гэгч нь гэхэд л ямар ч эргэлзээгүй Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн бөгөөд түүний туслахаар 6 жил ажиллаж байжээ.
Улмаар Д.Сарангэрэл сайд болмогцоо ямар ч мэргэжлийн чадваргүй, төрийн ажлын ч туршлаггүй түүнийг яамныхаа хариуцлагатай албанд томилсон байна.
Энэ бүхэнтэй зэрэгцэн Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэлд хариуцлага тооцож буй байдлаар "сор залж" зайлуулах нь ч зөв байж мэдэх тухай эрх баригчид ярилцаж эхэлжээ.
Ингэхдээ Д.Сарангэрэлийн туслах хахууль авсан нь нотлогдож, шүүхээр шийдэгдэх эсэхээ түр харзная , хэрэв шүүхээр тогтоогдвол огцруулсан нь зөв гэж шийдсэн байна.
П.Энхмандах
www.Sonin.mn
Хүннү · 2019/05/30
Ер нь монголчууд дээр дооргүй "үнэгүй юманд" нугасгүй шүү дээ. Боломж нь гарвал би ч чи ч ялгаа байхгүй авилга авна. Энэ өвчин утаатай холбоотой УБ-ын 1,4 сая иргэд энэ сүрьеэтэй болход гайхаад байх зүйлгүй. Сарангэрэл огцорж болно харин сүрьеэ "огцрохгүй" улам газар авна. УБ хотыг нүүлгэхээс өөр гарц байхгүй. Эргэн тойрон утаа, жорлон байна.
Зочин · 2019/05/29
Туслах юу байхав.Сайдын л үүрэг байх магдлалтай харагдаж байна
Зочин · 2019/05/28
ЭНЭ ХАМГААС ЧУХАЛ ЯАМНЫ САЙДЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР ТАВИХ НЬ ЗӨВ СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ ХЭН Ч АВЧ БОЛНО ГЭЭД ЯРИАД ЯВЖ БАЙДАГ САЙД БАЙМААРГҮЙ БАЙНА .
Иргэн · 2019/05/28
Цаад эзэн нь Сарангэрэл өөрөө.Туслах үүрэг гүйцэтгэж байгаад хуулийнханд гардуулжээ гэж ойлгогдож байнаа!!!!!
Зочин · 2019/05/28
Сайдын авилга авалгыг туслах нь авч байгаад баригджээ гэдгийг хэн ч ойлгоно
Бат · 2019/05/28
2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
Zochin · 2019/05/28
Tuslah bsan humuus l ih ideh uym daa,esvel ar tal saitai gej boddog uym uu,esvel ter ar tal n ailtgui olood ir gedeg uym uu,hen medlee