Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Тавдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн цэцэд иргэд бүх намыг сонгуульд оролцуулах, сонгууль товлон зарласан хугацаа нь хуулийнхаа хугацаатай зөрж байгаа тухай гомдол гаргасан талаар мэдээлэл сонссон. Тухайн үед нөхөн сонгуулийг хойшлуулах юм байна гэж бодож байлаа. Яг л түүний дагуу болж сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь тухайн нэр дэвшигч болон намыг сонгуульд оролцуулдаггүй байсан бол одоо бүр сонгууль явуулахыг зогсоодог боллоо. Ер нь цаад зорилго нь МАН, АН гэсэн хоёрхон улс төрийн намыг л хадгалж үлдэх зорилготой байна.

Өмнө нь нөхөн сонгуулийн зардлыг дандаа Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байсан. Нөхөн сонгууль бол төлөвлөгддөггүй ажил учраас нөхөн сонгууль болно гэж хэн мэдэж төсөвт мөнгийг нь тусгах юм бэ” гэлээ.

www.Murch.mn