УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал болсон билээ. 

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцох хуваарьтай байсан бөгөөд хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан, Н.Номтойбаяр нь архи хэтрүүлэн хэрэглэж согтуу байсан нь тодорхой болоод буй юм.

Тэгвэл талийгаачид  Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хийсэн задлан шинжилгээний хариу гарч, Г.Батхүү агсан нь цус харваагүй, мөн зүрх нь зогсоогүй гэдгийг баталжээ.

Өөрөөр хэлбэл өндрөөс унаж, нас барсан, харин өндрөөс яагаад унасан нь тодорхойгүй гэж дүгнэсэн байна. Мөн тэр өдөр Төрийн Ордонд УИХ-ын гишүүд архидан согтуурсан нь тодорхой болсон бөгөөд хачирхалтай нь талийгаачтай уулзсан бүх гишүүд өрөөгөө цэвэрлүүлсэн ажээ.

С.Сарнай

www.sonin.mn