Б.Жамъяндорж: 3 сая төгрөгөөрөө Солонгос яваагүй "цагаан сар хийсэн"
2019/05/30
“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоуны гурав дахь дугаарын ялагч Б.Жамъяандорж болж байсныг уншигчидп санаж буй биз ээ. Тэрээр таван үетэй тус нэвтрүүлэгт амжилттай оролцож, эхний 15-30 секундэд шүүгч нарыг инээлгэж чадсан юм. Түүнийг уг шоунаас хожсон 3 сая төгрөгөөрөө Солонгос явсан гэх шуум дэгдсэн гэнэ шүү. Тэгвэл энэ талаар Б.Жамъяандорж тун саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо ам нээв. "Би 3 сая төгрөгөөрөө Солонгос яваагүй ээ. Кинонд тоглосон юм тэр ажлаараа л явсан. Хүмүүс минь би тэр мөнгөөрөө цагаан сар хийсэн шдээ. Тэгээд байхгүй аль хэдийн дууссан" гэлээ.
Дашрамд дуулгахад, Инээдмийн шинэхэн кино болох "100 жилийн эморол"-д гол дүрийг бүтээсэн аж. Уг кино нь өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох юм.