Нийтийн дууны урлагт нэгэн үеийнхэн хүч түрэн орж ирсэн гэр бүлийн дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар. Урлагт тэр тусмаа нийтийн дуунаас төрсөн хосууд хүүтэй болсон. Бүл нэмсэн баярт мэдээгээ тэд ихээхэн нууцалж байсан удаатай. Учир нь Б.Болдын өмнөх амьдралын шуугиан намжаагүй байсан болохоор нялх үрээ олны хэл амнаас холуур байлгахыг зорьсон биз ээ. Тэгвэл өчигдөр дуучин залуу удам залгах үрийнхээ гэрэл зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд дэлгэв. Аавтайгаа адилхан хүү юм аа.

О.Ариун