Ардын жүжигчин Н.Сувдын залуу халаа хэн бэ?
2014/03/06
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон МУАЖ, найруулагч Г.Доржсамбуугын 1985 онд найруулан тавьж байсан “Нора” жүжгийг Г.Доржсамбуу найруулагчийн 65 насны ойд зориулан 2014 оны 03 сарын 22-ны өдөр буюу төрсөн өдрөөр нь шинэ залуу жүжигчдээр сэргээн тоглох гэж байгаа бөгөөд “НОРА” жүжиг нь дэлхийн театруудын болон уран бүтээлчдийн хүч чадалыг сорьсон сонгодог уран бүтээл билээ.
“Нора” жүжгийг анх монголын тайзнаа амилуулж байх үед өдгөө урлагийн ертөнцөд амьд домог болоод байгаа Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Нора хатагтайн дүрийг бүтээж байсан бол түүний нөхөр Хельмер-ын дүрд МУАЖ П.Цэрэндагва нар тоглож байсан юм. Энэ удаад “Нора” жүжгийн гол дүрийн төлөө олон олон залуу жүжигчид өөрийн хүч, ур ухаанаа шавхан өрсөлдөж байгаа бөгөөд МУТС, АЖ Н.Сувдын бүтээж байсан Нора-гийн дүр дээр залуу жүжигчин Н.Баярмаа , СТА Г .Отгонцэцэг нар өрсөлдөж байгаа сурагтай. Хельмерийн дүрд жүжигчин СТА М.Түвшинхүү, Г.Дөлгөөн-Аюуш зэрэг залуу үеийн сор болж яваа уран бүтээлчид өрсөлдөж байгаа бөгөөд дэлхийн театр, жүжигчдийн хүчийг сорьсон сонгодог жүжгийн гол дүрүүд удахгүй тодрох нь ээ.
Зочин · 2014/03/07
Сувд эгчдээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе. Мөнхийн залуугаараа сайхан байгаарай.Та миний шүтээн.