Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпын дэвжээнээ дахин тулалдахгүй байхаар шийдвэрлэжээ.

Учир нь түүний багаасаа хүсэж, мөрөөдөж, 17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүсэн, бэлтгэл сургуулилтаа огтхон ч тасалдаггүй гээд энэ бүх хийж, зорьж ирсэн зүйл нь сонирхогчдын биш мэргэжлийн боксын ринг байж. Монголчууд түүнээс олимпын аваргын алтан медалийг хүсэж байв. төгсцогт​Өөрөөр хэлбэл, ирэх 2016 оны олимпын алтан медалтны тоонд зүй ёсоор оруулсан тамирчин нь. Гэтэл тэр нэг талаараа ах дүүсийнхээ итгэлийг алдлаа. Гэвч тамирчин хүн бүрт сонголт, ирээдүйн зорилго гэж байдаг хойно тэр өөрийнхөө л сонголтыг хийсэн. Багш нартаа “Мэргэжлийн бокст тулалдах нь миний чинь хүсэл” хэмээж байсан нь ийнхүү батлагдав бололтой.

8​Түүнийг урьсан “Топ Ранк” компанийн ерөнхийлөгч Боб Арум нь дэлхийд зартай мундаг промоутерын нэг гэлцдэг. Тэр ч үүднээс туршлагатай, мэргэжлийн хүн манай тамирчныг “чулуу” болгоно гэдгээ эрхбиш нэг бодсон байлгүй. 8 Үүнээс гадна “Н.Төгсцогтын амжилт гаргах нь өөрийнх бие бялдар, анхны өрсөлдөгчөөс шалтгаанлна” гэж боксын хүрээнийхний дунд шивэр авир болж байна. Магадгүй мэргэжлийн бокс руу энэ залуу ороход цаг оройтохгүй.

Одоо дөнгөж 22 настай. Уг нь ирэх олимпод тулалдаж монголчууддаа алтан медалийн бараа харуулчихсан бол арай өөр байх байв. Хайран найдвар.

А.Төгөлдөр