Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин З.Онон гэх бүсгүйг өдгөө үзэгчдийн хэдийн танил болсон.  Тэрбээр анх  “Учиртай гурав” уран сайхны киноны гол дүрээр олонд танигдаж эхэлсэн. Нийтийн дуучин МУСТА П.Идэржавхлангийн хань гэдгээр нь бүүр ч сайн мэднэ. Тэгвэл залуу хосууд дууны урлагт хамтдаа хүч үзэхээр сэтгэл шулуудсан бололтой. Өмнө нь тэд "Чи бидэн 2" дууг хамтран шинэхэн жанрт оруулан сонсогчдын хүртээл болгосон нь дууч залуугийн фэнүүдэд ихээхэн таалагдсан гэдэг. Оюутан цагаасаа үерхэж хайрын түүхээ эхлүүлсэн тэд өдгөө гурван охины аав, ээж болсон. 

П.Идэржавхлан "Ханьтайгаа дахин нэг уран бүтээл хийвэл яах бол. Манайхан юу гэж бодож байгаагаа бичээрэй" өөрийн цахимаа бичихэд 6 мянга гаруй хүнд таалагдсан байна. Ингээд хосууд тун удахгүй хамтран дуулсан уран бүтээлээ хүргэж ажээ.

О.Ариун