Дөрвөн саяын эзэн болсон Г.Сүндэрмаагийн "гэр бүл"
2019/06/17
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар үзэгчдийн хүртээл болоод шувтрах шатандаа орж байгаа гэхэд болно. Өчигдрийн шинэ дугаарын ялагчаар дуучин Г.Сүндэрмаа тодорч, 4 сая төгрөгийн эзэн болсон юм.
“Sweetymotion” хамтлагаараа олны танил болсон дууч бүсгүй одоогоос 8 жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиосон гэдэг. Энэ тухай Г.Сүндэрмаа "Миний хувьд хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй. Би ханьтайгаа 2011 онд анх танилцаж байлаа. Тэр үед манай хамтлаг АНУ-аас эх орондоо ирээд удаагүй байсан. Тэгээд хоорондоо үерхэж байгаад бэр гуйгаад л хурим найр болсон доо. Одоо том охин маань есөн настай, бага охин маань таван настай. Охид маань аавыгаа дууриагаад их нуруулаг болохоор наснаасаа том харагдах гээд байдаг. Хань маань “Эрдэнэс Монгол” компанийн Зам тээврийн ложистикийн даргаар ажилладаг.
Уран бүтээлчид маань үргэлж л цаг наргүй ажилладаг. Гэхдээ би болж өгвөл гэр бүлдээ цаг гаргахыг боддог. Зарим тохиолдолд ар гэрийн асуудал орхигдох болбол хоёр талын ээж, аавууд маань тусалж, дэмжинэ. Хань маань намайг завгүй үед гэр орноо цэвэрлээд, хоол хийчихсэн угтдаг.Энэ л гэр бүлийн аз жаргал юм уу даа. Миний хувьд өөрийгөө гайгүй ээж гэж боддог./инээв/ Ямар ч байсан хүүхдүүдээ их зөв хүн болж төлөвшөөсэй гэж боддог. Аль болох хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, сайн найз нь байхыг хичээдэг. Тэрнээс биш тэг, ингэ гэж захирах дургүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.
matilda · 2019/06/18
Зочин · 2019/06/18
Сайхан гэр бүл байна. Нөхөр нь нүдэнд дулаахан сайхан залуу байна. Аз жаргал хүсье.
Zochin · 2019/06/18
Saihan ger bul bainaa.Uuruu huurhun ih aytaihan nuhurtei, huuhduud ni hair burem h huurhun yum.Az jargal husie.