Тэд 37 жилийн дараа
2019/06/19
Гэрэлээ, Идэр хоёр 37 жилийн дараа...
Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм.
Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Харин кино зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдсэн бөгөөд жилийн дөрвөн улирал үргэлжилсэн гэдэг.
Гэрэлээ, Идэрээ хоёрыг үзэгчид сайн санаж байгаа биз ээ. Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалан И.Нямдаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн настайдаа тоглосон байна. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ буюу Б.Гантигмааг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь сайн танина. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар агсны охин билээ.
Д.Ана