Багаасаа барилгын архитектурч болно гэсэн бодолтой, сонирхолтой явж байгаад ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцсоноороо дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн энэ эмэгтэйг Б.Батцэцэглэн гэдэг. Тэрбээр тус уралдаанд оролцож хоёрдугаар байрыг эзэлжээ. Уг тэмцээнийг нь үзэж суусан Л.Одончимэд агсан “Хэрэв зээ, чи дуучин болох юм бол, сургалтын төлбөрийг чинь даана” хэмээснээр тэр эргэлт буцалтгүй дуучин болохоор шийдэж СУИС-д уртын дууны ангид суралцаж төгссөн аж. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө  Унгарт “Марко Поло” киноны хоёрдугаар анги хийгдэж байхад “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулж, дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн авьяаслаг дуучин. МҮОНТВ-ийн олон ангит кинонд мөн тоглоод авсан адтай бүсгүй. Энэ удаад түүний гэрэл зургаас онцлон сонирхуулж байна.

О.Ариун