Үеийнхэн нь эргэж, хөрвөөн, мөлхөж, зарим нь бүр юм түшээд босож байхад Б.Амингэрэл охин эмнэлгийн орон дээр өдөржин хэвтэж, эм, тариа, дусалтай л “найзалж” байна.

Тэр минь өдгөө долоохон сартай ч өөрийн балчир биедээ багтамгүй их тэвчээр, хатуужилтай. Өвчнөө ялан дийлэхийн төлөө, өөрт нь хайртай хүмүүсийн төлөө эдгэрнэ гэж тэмцэж байна.Бяцхан охин Б.Амингэрэл цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй төрсөн бөгөөд нэг сар 15 хоногтой байхдаа цөсний хүүдийгээ авхуулсан юм. Түүнээс болж томчууд хүртэл өвдөг сөхөрдөг элэгний хатуурал гэх айхтар өвчин охиныг шаналгах болов. Эмч нар элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн ч Монгол Улсад маань одоогоор хүүхдэд энэ төрлийн мэс заслыг хийх боломжгүй. Тиймээс гадаадын хэд хэдэн эмнэлэгт хандсанаас Солонгос улсын “Сиберанс"гэж хүүхдийн эмнэлэг тэднийг минь найрсгаар угтан авч, одоо охин хэвтэн эмчлүүлж байна. Бяцхан сахиусан тэнгэрээ эдгээхийн тулд аав ээж нь байдгаа зарж, 60 гаруй сая төгрөг цуглуулан эх орноосоо гарсан боловч эмчилгээ, шинжилгээнд хамаг мөнгөө зарцуулчаад байгаа.Бяцхан сахиусан тэнгэрт минь элэг шилжүүлэн суулгахад 200 сая вон шаардлагатай гэсэн. Амьдралаа дөнгөж эхлэж буй залуу хосод минь энэ их хэмжээний мөнгө байхгүй тул сайхан сэтгэлт Монголын ард түмэн минь туслаач. Ой ч хүрээгүй, амьдралын алив сайхныг амталж үзээгүй бяцхан охин.Эмчилгээний төлбөр бүрдчихвэл охин маань эрүүл саруул болно. Тиймээс бидэнд туслаач гэж дахин дахин гуйя

Хандив өгсөн,Өгөх гэж байгаа шэйрлэж олонд хүргэж байгаа болон сэтгэлийн дэм өгч байгаа ТА БҮХЭНДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА


Монгол дугаар-88627979.86627979,94127732
Солонгос дугаар-01056909927,01051741898,01092729445
Хаан банк-5447409951
Төрийн банк-100900193928
Солонгос данс-Батмөнх-Хана-банк-15391047515507

Фэйсбүүкээр хандив өргөх бол https://www.facebook.com/donate/899175043751693/2108054075971269/