Жинлүүр
 


 

Бүтээлч өдөр. Өдрийн эхэн хэсэгт таны оюуныг сорьсон хэд хэдэн асуудлууд гарч ирэх бололтой. Үүний дараа таны эрч хүч буурах магадлалтай байна. Хичээнгүй байдал чинь эрүүл мэнд, фитнесс, ажлын асуудал зэрэгт илэрнэ. Жинлүүрийнхэн энэ өдөр өөрийгөө зугаацуулах хэрэгтэй.


 

 

Хумх
 


 

 Таатай өдөр. Шинээ долоо хоногийн эхний өдөр таны мөнгө бага ч гэсэн та шинэ ажилдаа зоригтой оролцох хэрэгтэй. Танд өнөөдөр найзууд тус болно. Таны хувийн амьдралд гайхамшигтай үйл явдал тохиолдож магадгүй. Олонхид нь ажил хэргээ мартаж ер бусын хэрээс хэтэрсэн зүйл хийх санаа төрнө.


 

 

Хилэнц
 


 

Илчлэх өдөр. Оюуны асуудалд анхаарлаа төвлөрүүлэн таны оюуны цар хүрээг тэлнэ. Хэрэв шийдэгдээгүй асуудлууд ба хариултгүй асуултууд таныг үргэлжлүүлэн залхаах юм бол өөрийн дуртай зурхайч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчтэй буюу хэвтрийн хүн асрах нь хэдийгээр өдөр тутмын, ажиллах ба чөлөөт цагийг багасгах боловч хязгаарлагдмал эсвэл таагүй үүрэг мэт санагдахгүй байх болно.

 

 

Матар
 


 

Хэцүү өдөр. Өнөөдөр матрын ордныхны хувьд нэлээд хүнд өдөр болох магадлалтай. Таны аливааг шударгаар үнэлэх чадвар буурч, анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Ямар нэг дүгнэлт гаргахаасаа өмнө бусдын санаа бодлыг сонс. Ажилдаа хэт хувиа хичээсэн байдлаар хандахгүй байхыг зөвлөж байна.


 

 

Үхэр


 

Tайван өдөр. Хэцүү үед таныг азын тэнгэр ивээх болно. Та хүнд амлалт өгөхдөө сайн бодоорой. Бага мэддэг үйл ажиллагааныхаа хүрээнд ажиллахаас бүү эмээ. Энэ нь танд хувь хүнийхээ хувьд хөгжиж өсч дэвших суурь үндэс болно гэдгийг зөвлөе.

 

 


 

 

Хонь
 


 

Өнөөдөр бага зэрэг эргэлзээтэй байна. Та зөвхөн үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хосуудын харьцаа улам дотносно. Баярыг том газар тэмдэглэх хэрэгтэй. Энэ өдөр та аз жаргалаар дүүрэн байх болно. Сэтгэл зүй, био энергитэй холбоотой зүйл гарна. Шалгалт, шүүлэг өгөхөд амжилттай. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ихээхэн ашиг орлого авч ирнэ.


 

 

Хамтатгах
 


 

Болгоомжлох өдөр. Гэмтэл авах, халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Уулын цанаар хичээллэ. Романктик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Харилцаанууд таатай ба бүр үлгэрт гардаг шиг байна.


 

 

Мэлхий
 


 

Бизнесийн ажилд чинь муу уур амьсгал орж ирж болзошгүй. Тиймээс та өөрийнхөө тэвчээр чадвар хоёроо харуулах хэрэгтэй. Гадаад явахаар бол ирэх сар хүртэл хойшлуул. Хэрвээ хойшлуулж болохгүй бол алс хол явж байхдаа туйлын болгоомжтой бай.

 

 

Арслан
 


 

Гэмтэж, бэртэх магадлалтай өдөр. Ахуйдаа, үйлдвэрлэл дээр анхаарал болгоомжтой байж амьдралд аюул учруулж болох байдлаас зайлсхийн, спортын тэмцээнд орохгүй байсан нь дээр. Харин бага насны хүүхдүүдээ хараа хяналтандаа байлгаж аль болох ганцаар байлгахгүй байх хэрэгтэй.


 

 

Нум
 


 

Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх, өөрийгөө өмгөөлөх өдөр. Магадгүй өнөөдрийн үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Тиймээс од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна.


 

 

Охин
 


 

Дарамттай өдөр. Цахилгаан мөн техниктэй харьцахдаа анхаарал бопгоомжтой бай. Хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш хагацал авч ирэх шалтгаан болж болзошгүй. Түүнчлэн энэ байдал таны өөрийнхөөрөө зөрүүд зангаас үүдсэн байж ч магадгүй.


 

 

Загас
 


 

Чухал өдөр. Өнөөдөр дахин төвлөр. Таны бодлогогүй үйл хөдлөл тань эвгүй зүйлд орооцолдуулах шинжтэй байна. Аялал юмуу суралцах урт хугацааны төлөвлөгөө нь таныг санхүүгийн хувьд эрсдэлтэй байдалд оруулах болно. Та хэд хэдэн хатуу шийдвэр гаргах хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь урт хугацаанд үргэлжлэх хэрэгтэй.