Энэ хүнээс яаж салахаа мэдэхгүй байна
2019/06/27
Сайн байцгаана уу? та бүхэн надад зөвлөөч би нэг хүнтэй амьдраад 5н жил боллоо эхний нэг жилд би өөрийгөө их л сайн хүнтэй учирсан мэтээр төсөөлдөг байлаа.
Харин 2 дахь 3 дахь жилээс эхлээд энэ хүнээс болж их сэтгэлийн зовлонтой амьдарч байна элдвийн охид хүүхнүүдтэй харилцсан танилцсан уулзсан байдал их гарч ирнэ. Би өөрөө хүнд их үнэнч болохоор ийм хууралтыг бол би тэвчдэггүй яаж чаддаг байнаа л гэж боддог болсон. Сүүлдээ ч бүр юмаа нуугаад байхаар нь нууцаар үзээд мэдчихнэ тэгхээр огт миний буруу намайг уучлаарай гэж бүр нэг ч удаа хэлж байгаагүй харин ч зодож нүдээд элдвээр харааж, надад л буруу өгнө, чи хүн шиг байгаагүй бол би хэзээ ч ингэхгүй гэж би ч сүүлдээ өөртөө л буруу өгөөд за зарим нэг юмыг нь мэдээгүй юм шиг өнгөрөөх ч, хэрэгтэй болов уу арай их хардаж сэрдээд байна уу ч гэж бодно.
Өөрөөсөө илүү л энэ хүнд санаа зовно би анхандаа оюутан байсан болохоор мөнгө төгрөг ч муухан байлаа, гэхдээ тэгж их мөнгө төгрөг энэ хүнээс асууж аваад байсан удаа байхгүй ээ. Аль болох л өөрөө зохицуулж явахыг боддог. Намайг ч бас цагийн ажил хий хичээл чинь бага ордог юм байна, мөнгө ол л гээд байдаг байсан. Би тэгээд явалдсан охидууд руу нь залгаад найз охинтойг нь мэдсээр байж ингэж явахаасаа ичихгүй байна уу гээд хэрүүл хийчихээр нөгөө охидуудаа өмөөрөөд намайг зодож бас утасыг минь хананд савчихдаг байлаа. Хэдэн ч удаа утсаа савуулсан, тоогоо алдсан байх. Бие хаа ч байнга л хөх няц л явдаг боллоо. Гэхдээ яагаад салчихаагүй юм бэ гэж үү.
Эхний нэг жилд үнэхээр сайн хүн надад санагдсан бас их дасчихсан байсан, даа ч зовсон үед минь хань болох хүн биш гэдгийг одоо дэндүү сайн ойлгосон. За тэгээд би хоол хийх, гэр орны ажилд жоохон маруухан л даа. Гэхдээ их хичээж сэтгэл гаргаж аль болох л хамаг сайнаараа хичээнээ. Тэр хүний трусик оймс хувцас хунарыг нь гараа зүлгэртэл цэврүү үсэртэл л үрж угаана гэр оронг нь ч байнга цэвэр байлгана. Би оюутан байсан болохоор харин байр нтрын түрээс гээд мөнгө төгрөг дээр туслаад байж чаддаггүй байсан юм. Тэгээд хэд хэдэн удаа хоол хийж байхдаа гурил түүхийрсэн байна эсвэл ямар их тос хийдэг юм писда чинь гээд хийсэн хоолыг минь надруу цацна, их доромжилноо. Гомдоод уйлчихаар яасан гэж уйлаад байгаа писда вэ, юундаа уйлаад байгаа юм гэнэ. Шүдийг минь унатал цохисон удаа ч байна 3дахь жилдээ би сургуулиа төгсөөд ажилд оровоо тооцоо орлого хураасан ажилд ороод явж байгаад мэлээн мөнгөний өр ширэнд ч оров өөрийн ч буруугаас бас өрөөлифн ч буруугаас болоод бусдын дутаасан бараа ч над дээр бичигдээд шүүх цагдаа дээрээ тулаад асуудал хүндэрвээ.
Өнөө маргаашгүй л төл гээд болдогүй энэ хүнээс ч би гуйгаагүй өгөх боломж нь байхгүй байтал нөгөө хүмүүс цагдаагаа дагуулаад энэ хамт амьдарч байсан хүнийд очсон болж таарав. Тэр үед салчихсан тус тусдаа байсан юм. Над руу залгаад л тэр мөнгийг нь хурдан төлөөч манайх ямар өр шир нэхэж ирдэг газар уу гэж элдвээр харааж харааж байгаад таслав. Энэ асуудлаас ч болоод нойргүй шахам л хонодог байлаа. Их айгаад манайх ч тийм боломжийн айл бишээ хотын захад хашаа байшинд л өнөө маргаашийн хоолоо аргацааж амьдардаг улс, төрсөн гэх ах дүү ч байхгүй нас өндөр ээжтэйгээ л амьдрана. Би л гэр орноо гэж явахгүй бол өөр орлого олох боломж байхгүй. Ээж маань тэтгэврийн хэдэн цаасаа тултал нь зээл аваад намайг нэг их сургууль төгсгөсөн.
За тэгээд өр ширээ ч яахав ажил хийж явсаар явсаар нэг төлж дуусгав. Энэ хүний ар гэр нь манайхыг бодвол харьцангуй боломжийн улс бас ажил төрөл нь ч гэсэн. Тэгээд намайг өрөө төлж дууссаныг мэдээд эргээд холбоотой болж эхлэвээ. Өөрөө ч хэлж байна лээ, тэр хүмүүс чинь намайг төл гэвэл яах юм гээд тэгээд манай ах эгч нарын бүх дугаарыг өгсөн байсан. Надад хамаагүй энэ хүмүүсээс нь нэх гэж ... ишшш би тэрнээс гуйж гуйвшаад миний өрийг төлөөд өгөөч гээд явав гэж дээ . Би бол гэтэл цалин мөнгөө буувал бэлэг сэлт өгөхдөө ч үнэтэй гоё л гэсэн зүйлсийг авч өгдөг нэг юм өрний асуудлаасаа гарав аа.
Одоо бол намайг хамт амьдраад эхэлсэн 3 дахь жилээсээ эхлээд л гэртээ байлгахаа байсан гэрт нь нууц камер суулгаад юм хумыг нь ухаад мэдчихнэ гээд тэгээд түр ойрхон гарахаар бол намайг орцондоо гаргаж хүлээлгэнэ. Нэг удаа төрсөн өдөр нь болоод намайг үүрийн 5н цаг хүртэл орцонд хүлээлгэж зогсоосон, 6н цаг хүлээлгэсэн миний утас цүнх гээд юмнуудыг гэртээ үлдээчихээд гарахдаа би чамаас болж найз нөхөдтэйгээ гарч орох, уулзалдах нь ховордлоо гэхээр нь их юмаараа гийгүүлж дээ гээд хэлчихсэн чинь зодуулчихаад орцонд нь хөөгдөж гарч байгаа юм. Одоо бол гадуур хамт явахгүй тус тусдаа зайгаа барьж явна бас намайг тийм ч ажил хий ийм ч ажил хий эсвэл гадаад яв гэнэ. Тэгээд харьцдаг охидууд нь яг хэлсэн ажлыг нь хийдэг би бол одоо мэдсэн хирнээ л мэдээгүй юм шиг байгаа.
Өөр хүнтэй болоод хурдан зайлаад өгөөсэй л гэж хүсч байна. Гэр хороололд амьдардаг найз нөхөд нь ч гэсэн олиггүй юмнууд бүр нэг сэтгэхүй нь ийм тийм гээд их гоочилноо намайг, сүүлд энэ хүн намайг хуурч байгаа юм чинь би ч гэсэн нэг ямар байдгийг нь мэдрүүлэе гэж бодоод өмнө нь найзалж байсан нэг залуутай уулзсан тухай хэлсэн чинь хэвтэрт ортол зодсон хамраас цус гараад зогсохгүй өмссөн хувцас тэр чигтээ цус болчихоод байхад битгий гэр орон цусаараа бузарлаад бай гичий минь бүгдийг нь арч угаа гээд угаалгаад суулгаж байсан. Өөрөө хажууд хараад зогсоод байгаа юм тэгээд би, чи өөрөө тэгж яваад болоод байдаг хүнд ямар санагдахыг боддоггүй би бол нэг удаа ийм юм хэлэхэд яагаад ингэж их зодуулах ёстой юм гэсэн чинь бузар ямар ямар юм гээд намайг уртасгагчаар бүх бие рүү ороолгосон. Барцад чинь гарч байгаа юм, бузрыг чинь хөөж байна гээд ингээд бараг 10н хоног хэвтэрт байлаа, биеэр дүүрэн сорви, толгой тархи байнга өвдөнө, би чамайг цагдаад өгнө гэсэн чинь чамайг ч гэсэн өгнө миний юмыг нууцаар үздэгийг чинь л гэнэ. Би одоо яаж бүр мөсөн салах вэ, ганц ээж минь унаад өгвөл ийм хүнтэй насыг барна гэж байхгүй.
Зовлон үзээгүй эцэг эхийнхээ буянд сайн яваагаа өөрийгөө л хийж бүтээсэн мэтээр бодоод сэхээд байх юм би өрөвдөлтэй кино үзээд уйлаад суучихаар ямар хачин шижгийн юм үздэг юм гэнэ. Одоо бол намайг фэйсбүүкийн найзаараа ч авдаггүй харилцдаг хүүхнүүд нь зөндөө хурдхан л өөр юмтай болоод зайлаад өгөөсэй хүмүүс намайг салаад явчихгүй яасан тэнэг хүүхэн бэ гэж бодох байх. Гэхдээ яг цагаа тулахаар дассан эмэгтэй өөртөө буруу өгөөд л яваад байдаг юм. Харин бүр сүүлдээ олон хууртагдаад эхлэхээр их итгэл алдарч эхлэхээрээ л нэг ухаа орно бас зарим охид хүүхнүүд их дуртай юм би ч энэ хүний сэтгэхүй нь эрүүл эсэхт их эргэлзэж байна
Oyuka bayra · 2019/08/05
Hvvhedgvi bgaa dree salsan deer dee
Зочин · 2019/07/16
hooh end bichsen zahidluudiig bvgdiig ni unshdag anh udaaa iiim teneg um unshlaa
Zochin · 2019/07/05
Yostoi erguu huuhen bn
ТЭНЭГ · 2019/07/04
Энэ ямар тэнэг хүүхэн бэ, чамайг ийм тэнэг болохоор л чамтай ингэж харьцаж байгаа ш дээ.
ЗОЧИН · 2019/07/03
Юу гээд эргүүтээд байнаа ,цаана чинь хүчирхийлэлийн хууль хэрэгжээд удаж байна шүү дээ ,Найз нар аав ээж ах дүүстэйгээ нийлээд балбаад өгөөч хүүрийг ,тамыг нь цайлгаад өгөөч новшийг
Зочин · 2019/07/02
юу бичсэн юм вэ цаад хүн нь ч өөрөө ч 2 уулаа эрүүл хүмүүс мөн үү ингэж амьдрах гэж яаж амьдарч байгаагаа хэнд суртачлаад юу хэлэх гээд байнаа нийгэмд чинь хууль хүний эрх гэж юм байдаг биздээ арай арай
зочин · 2019/07/02
Өөрөө эрүүл сэтгэхүйтэй бол эртхэн амьдралаа хөөсөн дээрээ
Зочин · 2019/07/02
Salaad yvaach, salsan bhad chinii araas yvahguie, chi zuger l bolomj bololtsoond n horgodood bgan bishuu, ystoi l ungu mungu harsan amidral gj ene bhda, ideh hooloo oloh hemjeend eej hn chamaig avaachsan bn shde, eniig uhaaraach, yund hurne yana gj hamt bgad bgan
matilda · 2019/07/01
zochin · 2019/06/30
zovlongoo uuruu ehluulcheed olon tumend toochood baih yamar gavya baiguulsiin chi teneg huuhen be uuruu hardaj serdej dagaj murdchuud zoduulaad baigaad bdag naad chin chamaig toohgui uur hun songood bhad zuuraldaad bh yamar hereg bnaa tegj bj aluulbal yana ehee bod teneg malaa iim malnuud zoduulj bhaas uur yadgiin uhaangui archaagui tsariagui bas muu bj boo gej hartai aashtai iim huniig yamar er toohiin novsh gej mongoliin saihan busguichuudiin ner turiig gutaasan balai shaar ve chi uhaaraach adguusaa
U · 2019/06/30
Чи өөрөө эрүүл үү. Хурдан зайгаа аваач. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэж үг байдаг
Зочин · 2019/06/30
МАНАЙ БАЙРАНД БАС ИИМ ГЭР БҮЛ БИИ. НӨХӨР НЬ ЦАГДАА САРД ЗООЛТТОЙ 2-3 УДАА ЗОДНО ЦАГДАА ЦАГДААГАА ӨМӨӨРДӨГ ЮМ БИЛЭЭ. ЭХНЭР НЬ Ч АЙМААР АВГАЙ БАЙДАГ. БАЙРНЫХАН БҮР ЗОДУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ГЭДЭГ ЮМ БАЙРХАН БҮГД ДУРГҮЙ ЗЭВҮҮН ЭХНЭР НӨХӨР ТААРСАН
Зочин · 2019/06/30
Чи тэнэг бнаа. Эртхэн сал. Эсвэл чи түүний гарт үхэх болно. Хүнд ээж хэзээ ч олдохгүй, харин нөхөр олдноо
hvn · 2019/06/30
CHICHNI harin uuruu teneg gar bnda.salchaad ergej niildeg.aminasaa uidsan mal chni chil bndaa
ZOCHIN · 2019/06/29
ERUUL HUN BOL CHI ALI ERT SALCHIHMAAR YM. YAJ SALNA AA CH GEH SHIG.TCAGDAA ,SHUUHED HANDAA CH ...
Xoxino · 2019/06/29
Chi chin uuruu shaal teneg xvvxen banshd. Xvrtex estoigoo l xvrtej bgaan bna. Nom sain ynsh yxaanaa xugjvvl ergvv mal.mini
Zochin · 2019/06/28
Chi uuruu eruul esehed chini ergelzej bn..yu gne ve uur tsaital ortsond 6 tsag huleesen namaig fb n naizaar avdaggui ch gh shig..chi l guij ochihoo bolichooch.naad hun chini chinii araas ireh ch ugui.uneheer chinii araas irdeg bol geree tseverluuleh gj l duuddag yum bn gj oilgoloo
Зочин · 2019/06/28
salaachee
matilda · 2019/06/28
Арай ч дээ · 2019/06/28
Арай ч ингэж арчаагүй амьдарна гэж юу байдаг юм. Чи ээж чинь байна, ээжтэй хүн хамгийн баян гэж үг байдаг даа. Тэр залуу чамаас биш чи өөрөө тэр залуугаас салахгүй байгаа юм биш үү.
Хэнч биш · 2019/06/28
Цаад хүн чинь чамаас аааааааааль хэдийн салчихаад байхад чи салахгүй байгаан биш үү. Салахгүй байгаад байхаар явуулах гэж үзэн ядаад чамайг зодоод байгаан бна ш дээ. Чи чинь одоо ямар юм бэ дээ
Зочин · 2019/06/28
Чи өөрөө бас юмтайм байна
Зочин · 2019/06/28
Бичсэнийг чинь уншаад бодлоо. Юу хүлээгээд, юу хараад ийм хүнийг хараад тэвчээд суугаад байдгийг чинь бодоод бодоод ойлгохгүй байна. Чи эрүүл хүн мөн үү. Дассан сэтгэл дассан сэтгэл л гэнэ. Тэр чинь чиний аминаас илүү үнэтэй юу. Ёстой сонин санагдчихлаа. Чамд өөрт чинь их учир байгаа юм байна даа. Шуду салаад явчихад чамайг тоох ч үгүй хүн байна. Юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна даа.
хөөрхөн охин · 2019/06/28
zochin · 2019/06/28
aygui bol nuguu b...vond n boldiin bishuu t1 bhaa ternees ingej deerelhuulen2 doromjliilalad bhdaa yaadgiin zugeer salaad yav sain hun oldonoo.....
zochin · 2019/06/28
salaachee
Гэрэлээ · 2019/06/28
Чи өөрөө яг цоо эрүүл биз дээ миний дүү, ийм амьдрал гэж юу байдгийн? Хүмүүсээс юуг нь асуудгийн нэг өдөр л наад хүнийхээ гарт үхэх ирээдүй чамайг хүлээж байна шүү дээ, яана даа хайран сайхан залуу нас...
zochin · 2019/06/28
Chi uuruu l t1 bndaa iim huntei zuuraldaad b dg zugeer l hayachee eejige bodooch yasan teneg huuhen bee chamaig deerelheed surtsan helj yarihgui hungui geed odoo buur l zovoono shd hairan shn zaluu nasaa demii l urj bndaa yaanadaa yaana bi bol yag odoo l sal gj helmeer bn hun tanij suugaachee
Зочин · 2019/06/28
chi bur uuruu dagz tsaashaa uhaan muutai ohin bn shd.Harin ch chamaig eruul esehed ergelzej bn
155 · 2019/06/28
ЭНЭ ХҮҮХЭН НЭЛЭЭД САДИСТ СЕКС ДУРТАЙ БАЙХАА.
Зочин · 2019/06/28
Салаач хүнд зодуулаж амьдрана гэж юу байдаг юм үр хүүхэдтэй болоогүй дээрээ салсан нь дээр чи бас өөрөа амин даа хайргүй юм уу ийм тэнэг юмтай зодуулаад байгаад байдаг арчаагүй бна даа
pee · 2019/06/28
...nz maani bas l yag iim hulduu huntei suuchaad ugee heleed usee zulgaalguulaad hooloi amaa boolguulj usduulj chiruuleed l turuulsen huuhduudee bodood tesch l amidardag gj bsn .....ter nohor shuu yum gadnaas ni harahad hen ch tegj gar hurch zoddog geheergvi ...tgd bainga usdej booj unagaadag bgn teriigee zodson gedeggvi yum hoh nyats bolgoogvi bol eniig zodson gedeggvi bi chamaig zodoogvi gdg gesen .... arai l setgehuitei ....salaach hayaad yavaach geheer asgartal uilaad l suuna yuu bodoj tesver tevcheer ni hejee duusahiig huleej suudiin boluu buu med .. uneheer setgel ovdmoor ,, ...erchuud min emegtei huniig hairlaj chaddaggvi yumaa ghd bitgii gomdoo bitgii zovoo ....
Зочин · 2019/06/27
сайн б.на уу дүү минь эртхэнсалах хэрэгтэй үнэхээр л ийм дарамттай б.даг бол салах хэрэгтэй маш муу хүн б.на чамд ѳѳр саыхан хүн хувь тавилан хүлээж б гаа
GANGSTA · 2019/06/27
Muu oodgui lalariin novsh pizda gej buur haraamaar sanagdchihlaa, archaagui, zayagui muu er hunii shinjgui muu novshiin teneg pizda ter zaluu ni ayagui bol ladyboy pizda haha.....
GANGSTA · 2019/06/27
Ee pizda iim archaagui, zayagui eriin sugnuud ih bolj dee, eriin muu emd gej, ter muu pizda ni ayagui bol eregtei hun zodoj chadahgui pizda bh daa haha, erthen salaad, hayaach naad muu lalariin novshiig, zugeer shuud sal muu teneg pizda-gaas, oor gaigui pizdakuudtai daraa uchirch l taarna, shuud sal muu eriin sug, eriin orontsogoos, bi l lav hezee ch emegtei hund gar hurehgui, urgelj hairlaj, hundeldeg.....
Зочин · 2019/06/27
za dugui duguigaa l olchihson yum bishuu. adilhan l taar shuudai shig sanagdchihlaa
зочин · 2019/06/27
Салаач ээ. он жил өнгөрөх дутам байдал улам муудна.
Зочин · 2019/06/27
Наад нэг балай юмныхаа боовонд нь хорогдоод бга юму хөрөнгөнд нь хорогдоод бга юм у. Аль алин нь чамд хамаагүй юм бн. Хүлээж байхаар зүгээр явчихаач. Юун арчаагүй юм бээ
taashgui · 2019/06/27
balai galzuu yumnii gariin shuus bolj baihaar erthen zamaa bodooch dee iim yumiig endees asuugaad bj bdag uuruu ch uhaan muutai yumdaa
zochin · 2019/06/27
uter turgen sal guij bna
Gerlee · 2019/06/27
Хохь чинь л гэе дээ эргүү юм бна чи өөрөө
irgen · 2019/06/27
Duu mini chi hurdan salaach uneheer teneg bn daa zodoj nudsnii daraa olon jiliin hoino hund yanz buriin gemtel gerch eheldeg yum aa.
xx · 2019/06/27
чамайг тахир дутуу болгочихоод бас нэг тэнэг хүүхэнтэй суучихвал яана эрүүл бүтэн байгаа дээрээ сал сарын дараа л мартана
xx · 2019/06/27
шударга хэлье чи тэнэг юм байна тэгэхийн оронд ганцаараа мөнгө цуглуулаад таван ханатай гэр авч гар ээжтэйгээ амьдар ийм тэнэг байх уу цаадах чинь нүглээ амьдад аа үүрээсэй
Eej · 2019/06/27
Chi mini yachihsan ohin be? Uheh geegui l bol hurdan hold. Chamd ami nas chini unegui yu? Eejiigee bod, chi ingej ih zovj baihad chinii eej bur ch ih shanalj uuriiguu buruutgaj baigaa. Alban esoor gerleegui baij iim zerleg avir gargaj baigaa bol daraa neg udur chi zoduuraas bolj uhne, bodit unen erduu l ene. Ajlaa hiigeed uuriiguu hugjuuleed l amidar l daa, zaluu hun zorigtoi neg alham hiihed bolno shuu dee
Man · 2019/06/27
Хохь чинь гэж хэлийдээ. Чи угаасаа ингэж таашаал аваад сурцан юм бишүү. Эсвэл зүгээр тэр хүнийг амьдралаасаа арчаад өгөөч тэнэг авгай минь, жаахан өөртөө арчаатай, шийдэмгий бай, иймэрхүү сул дорой байвал тэр залуу чинь чмг улам л гишгэлэн шт тэнэгхэн минь.