Жүжигчин Г.Нарансолонго "мөнгө залилсан уу"
2019/07/01
Жүжигчин Г.Нарансолонго бухимдуу яваа гэнэ шүү. Учир нь түүний нэрийг барьж хуурамч хаягаар хүмүүсээс мөнгө гуйсан хэрэг гарчээ.
Сүүлийн үед сошиалаар олны танил хүмүүсийн нэрийг барьж мөнгө төгрөг гуйх хэрэг удаа дараа гарч байгаа гэдэг. Тэгвэл энэ удаад жүжигчин бүсгүйг ч тойрсонгүй бололтой. Хүмүүсийн гэнэн занг ашиглаж мөнгө залилдаг явдал цөөнгүй байгаа учир олны танил хүмүүсийн фэнүүд болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.