Нөхөртөө зэрлэгээр тамлуулан гараа таслуулсан бүсгүй бусдад урам зориг өгөхийн тулд
2019/07/03
2017 оны 12-р сард Маргарита Грачева нөхөртөө аймшигтайгаар зодуулан эцэст нь түүнийг балмад нөхөр нь ой модонд аваачин гарыг нь таслаж хүндээр бэртээсэн байна.
Энэ бүх хэргийн улмаас нөхөр нь 14 жилийн ял сонсон шоронд ял эдэлж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болсон Маргарита жил хагасын дараа эргэн хэвийн амьдралдаа орж амьдралын аз жаргалын мэдэрч байгаа аж.
Тэрбээр нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээнд идэвхтэй оролцон энэ төрлийн хүчирхийлэл амссан эмэгтэйчүүдэд урам зориг өгөх үүднээс нэг гараа таслуулсан ч сэтгүүлийн нүүрийг чимж болно гэдгээ харуулжээ. Тэрбээр мөн гэр бүлийн хүчирхийлэлийн талаар ном бичиж байгаа аж. Хартай нөхрийнхөө хардалтаас баруун гаргүй болсон ч одоо ганц хүүгийн хамтаар аз жаргалтай амьдарч байгаа юм.
Зочин · 2019/07/09
Хардалтаас болж ой руу чирч аваачаад сүхээр айлгаж байгаад 2 гарыг нь модны хожуул дээр тавиулаад шуугаар нь сүхдэж тасалсан. тэгээд хэд хэд сүхдээд машиндаа суулгаж амнэлэгт аваачсан байгаан. Нэг гарыг нь залгаж чадсан. Гэхдээ бүрэн ажиллахгүй. Шүүх дээр өмгөөлөгчтэййгээ ялаа хөнгөлүүлэх хуулийн нүх сүв хайж зүтгэсэн гэхээр тун ч засаршгүй этгээд шүү.
Зочин · 2019/07/08
Iim hertsgii bhd 14n jil gedeg yu ch bish buh nasaar ni horihgude kinondeer ch iim zuil gardgui
zochin · 2019/07/05
Neg bish 2 garaa tasduulsan.2huutei.