15 минутад нуурын загасыг барих “Антого” заншил
2019/07/03
Жил бүр Малигийн Бамба тосгонд “Антого” хэмээх нэгэн хачирхалтай үйл явдал болдог ажээ. Энэхүү сонин уламжлалыг “BBC One” телевиз болон Италийн гэрэл зурагчин Маттео Бертолино / Matteo Bertolino нар сонирхуулж байна.
Эрт цагт Малигийн Бамба тосгон ой мод, ургамал цэцэгс нь алагласан үржил шимтэй сайхан газар байсан ч уур амьсгалын өөрчлөлтөөс болж ийнхүү цөлжиж өнөөгийн төрхөө олжээ.
Жилийн аль үед нуураас загасчлахыг нутгийн мэргэн ард тодруулан нийтэд зарладаг ба ариун нуураас загасчлах “Антого” уламжлалыг тогтсон 15 минутын хугацаанд үйлддэг байна.
Ингэхдээ хонх жингэнүүлэх чимээ өгөх эсвэл хийн буугаар галлаж дохио өгдөг ба энэ сургаар хэдэн мянган Бамбачууд буюу Догон үндэстнүүд загасчлахаар нуур руу “уралдан” ордог ажээ.
Эмэгтэйчүүдэд энэхүү заншлыг үйлдэхийг хориглодог ба биений юмтай нь холбоотойгоор тэднийг ариун голд орохыг зөвшөөрдөггүй байна.
Ингээд заншлыг өндөрлүүлэх дохио дуугарах агшинд буюу ердөө 15 минутын дотор ариун нуурын загас юу ч үгүй дуусдаг гэнэ.