БНХАУ-д "өр"-өө хэрхэн төлөх үү, эрх баригчид аа!!!
2019/07/04
Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал гэж ардын үг бий. Гэтэл манай улс энэ үгний эсрэг явж байна. Өр, өвчиндөө баригдсан улс болчихов. Дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлээд идэр залуу насныхан эмчилгээний зардлаа дийлэхгүй тусламж, хандив хүссээр...Улс нь өрөө зээлээ төлж барахгүйд хүрсээр л...
Манай улсын гадаад өр нийтдээ 29.521 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн урд хөрш болох БНХАУ-д зөвхөн засгийн газрын өр 746 мянган ам.доллар байна. Гадаад өр гэдэгт Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллагууд, бусад салбарын нийт гадаад өр болон хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр багтаж байгаа юм.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагуудын өр зээл нь,
-Богино хугацаат зээл 64 мянган ам.доллар
-Бондын өрийн бичиг 149.8 мянган ам.доллар
-Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган ам.доллар
-Урт хугацаат зээл нь 202 мянган ам.доллар
-Бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган ам.доллар
-Урт хугацаат өр 52 мянган ам.доллар
-2021 оны 4 дүгээр сард 500.0 сая ам.долларын Мазаалай бондын,
-2022 оны 12 дугаар сард 1.0 тэрбум ам.долларын Чингис бондын,
-2023 оны 3 дугаар сард 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондын,
-2024 оны 3 дугаар сард 600.0 сая ам.долларын Хуралдай бондын гээд өртэй байгаа. Засгийн газрын нийт өр 20 их наяд төгрөг бөгөөд үүний 84 хувь нь гадаад өр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 18.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гэсэн үг. Энэ оны Улсын төсөвт тусгаснаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 254 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 205.7 сая ам долларыг нь буюу 22 төсөл нь хөнгөлөлттэй зээлээр, 48.3 сая ам.долларыг нь буюу 8 төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ гэжээ. Түүнчлэн ирэх онд Хятадын ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусах юм.
Ирэх оноос гадаад өр зээлээ төлж эхлэх ёстой. Гэтэл эрх баригчид таг дуугүй сууна. Өр зээлээ хэрхэн төлөх талаараа одооноос ярилцаж төлөвлөхгүй бол сонгуультай зэрэгцэж эл асуудлыг хойш тавигдахгүй гэсэн батлагаа алга. Сонгуульдаа улайрч, өр төлөх асуудлаа хойш тавьбал ноцтой байдалд хүрнэ гэдгийг сануулах нь илүүц биз.
Бат · 2019/07/06
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
зочин · 2019/07/05
АН-аас холхон байвал өр зээлээ төлнө дөө, Эдийн засаг өсөж , том төслүүд хөдөлж эхэлж бна,,,болж эхэлж л байна даа,
Зочин · 2019/07/04
Улс Эх Орныг хулгайлч луйвардаж баяжсан дээрэмчидээс хөрөнгийг нь хурааж төлөх ёстой шүү