Улсын аварга Г. Эрхэмбаярын сонирхолтой 10 баримт
2019/07/05
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр
1. Монгол бөх Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 11 давж сүүлчийн гурван бөхөд үлдэж байв
2. Монгол бөхийн дэг жаяг, жудагийг чанд сахиж явдаг олон түмний хайрыг татсан аварга
3. Аавыгаа байхад сум, аймгийн наадамд чадахаараа барилдаж, баярлуулж байсан. Гэхдээ мэнд байхад нь улсын цол хүртэж чадаагүйдээ жаахан харамсдаг
4. 2002 он Улсын цол хүртэж өвчинд шаналсан аавыгаа бага ч гэсэн баярлуулах гэсэн ч наадмын дэвжээ хатуу гэдгээ аймгийн начинд харуулав
5. Дархан аварга Ж.Мөнхбатаар бөхийн эрдэм заалгаж явсаныгаа их хувь заяа гэж үздэг тэрээр 2003 онд аваргаар тав давж начин цол хүртсэн билээ
6. Өмнө нь зөвхөн өөртөө анхаарч, тэрэнтэй ингэж барилдана гэсэн тактикаа боловсруулдаг байсан. Харин одоо өөрөөсөө гадна хэдэн залуучууддаа санаа зовж суудаг болсон
7. Наадам болгонд аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжийг хийж уучихаад зодог, шуудгаа бүслээд гардаг. Тэр аяганаас цай уухаар маш их хүч чадал хайрлах шиг болдог
8. Заан цол л мөрөөдөж явсанаас арслан, аварга болно гэж төсөөлж ч байгаагүй гэдэг
9. Аймгийн начин байхдаа найзынхаа хажуу айлын охинд дурлаад улсын цолтой болсныхоо дараа хүнтэй сууна гэсэн бодлоосоо буцжээ
10. Бөхчүүд биеэ сайхан авч явж, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж, монгол ёс заншлаа хойч үедээ үлдээх тал дээр анхаарах ёстой