Хэн нь яг түүн шиг байж "ялагч болох вэ"
2019/07/07
Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн GRAND FINAL өнөө орой болно. Үзэгчдийн мессеж саналын шугам нээлттэй байгаа бөгөөд та дэмжиж буй оролцогчдоо доорх 2 төрлөөр саналаа өгөх боломжтой аж.
►151199 дугаарт зөвхөн хувийн дугаарыг бичиж мессеж илгээнэ
►Candy Pay аппликейшн татаж аваад "Онцлох" цэс рүү орж эхний саналаа үнэгүй илгээнэ
Санал өгөх ийм журамтай бол харин ялагч хэн болох вэ? гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байна. Мэдээж өөрийн таалагдсан оролцогчоо түрүүлж, ялагч болгохын төлөө тэд саналаа харамгүй өгч байгаа нь дамжиггүй.
Тэгвэл хоёр сарын турш үзэгчдээ цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадсан уг нэвтрүүлгийн ялагчаар авъяаслаг жүжигчин Т.Бархүү тодрох магадлал тун өндөр байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайснаар шүүгчдийн болон оролцогчдын зүгээс хамгийн өндөр оноог авч нийт 18 сая төгрөгийн шагналын эзэн болсон билээ. Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнуулсан билээ. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн болсон юм.
Хамгийн гол нь өнөө орой хэн яг түүн шиг байж ялагч болох вэ? гэдийг хүлээх л үлдлээ.