Марафонч Б.Мөнхзаяа Австралид олимпын эрхийг дахин авлаа
2019/07/08
Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Австрали улсад болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд хурд, хүчээ сорин IY байр эзэлж, олимпын эрхийн болзлыг дахин хангалаа.
Тус тэмцээнд урилгаар оролцсон Б.Мөнхзаяа 42 км 195 метр замыг 2 цаг 29 минут 18 секундэд туулан барианд орсноор IY байрт шалгарсан юм.
Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард Хонконг хотноо болсон олон улсын тэмцээнд зургадугаар байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Харин энэ удаагийн олимпын эрх өвөртөлсөн амжилт нь Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. Мөн тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцсон бөгөөд ОУХМ Ц.Бямбажав 11 дүгээр байрт шалгарч, энэ жилийн ДАШТ-д оролцох эрхийг авч чадлаа.
Д.Өлзийсайхан