Б.Халиун, Д.Амарсайхан нар "дэлхийн аварга" боллоо
2019/07/08
Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Манзанилло хотод зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 7-ны өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулав. Монгол улсаас оролцсон Б.Халиун, Д.Амарсайхан нар жаран орны тамирчидтай өрсөлдөж, ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаанд ангилалд түрүүлсэн Өмнөговь аймгийн тамирчин Б.Халиун өнгөрсөн жил 1700 хүртэлх чансааны тэмцээнд дэд аварга боллоо. Мөн “Монген” шатрын клубын тамирчин Д.Амарсайхан ангилалдаа түрүүлэв.