Төгсцогт шинэ найз бүсгүйн хамт Хөвсгөлөөр аялаж байна
2019/07/08
Манай боксчдын төдийгүй Монголын спортын түүхэнд 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн хүн байхгүй юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт нь 2009 онд 17 насандаа ДАШТ-ий мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн нь Монголдоо онцгой содон шинэ дээд амжилтыг тогтоосон билээ.
Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр бөх Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Н.Төгсцогт хүүг төрөхөд нь сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан байна.
Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичих зайд багтахгүй дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн гэдэг.
Н.Төгсцогт мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа юм. Тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон билээ. Мэргэжлийн рингэд амжилттай яваа тэрбээр эх орондоо амарч байгаа бөгөөд тэрбээр шинэхэн найз бүсгүйнхээ хамтаар Хөвсгөлийн үзэсгэлэнт байгальд амарч байгаа аж.
Зочин · 2019/07/12
Битгий хуц
DR. UROLOGIST · 2019/07/09