Жүжигчин Ж.Алтаншагайгийн "гэр бүл"
2019/07/08
Муу дүрийг чадварлаг бүтээж, олны хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай. "Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон.
Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ. Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь гээд ийм хүмүүс байдаг. Гэрийнхээ мөнгийг би олж байна.Чи юу хийж байгаа юм? гэж... Битгий хуцаж бай гэж хэлмээр байна. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж дөрвөн охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг" хэмээн нэгэнтээ хуучилсан байдаг. Түүний гэргий өнгөрөгч эх үрсийн баяраар алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авсан билээ.
Ингээд жүжигчин залуугийн аз жаргалтай гэр бүлийн зургаас дэлгэе.
Zochin · 2019/07/12
Saihan ger buld aj jargal husie
Зочин · 2019/07/09
AZ jargal eruue