Улсын арслан Э.Оюунболдын сонирхолтой 10 баримт
2019/07/09
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын арслан Энхтөгсийн Оюунболд
1. Багадаа уяач, бөх хоёрын аль нэг нь болно гэж боддог хүүхэд байжээ
2. Түүний өвөө Александр алдарт “Гоё халиун” морины эзэн юм
3. 19 насандаа аймгийн арслан, 20-н насандаа Улсын харцага, 22 насандаа Улсын арслан цол хүртсэн ховорхон хувь заяатай бөх
4. Сумынхаа 90-н жилийн ойгоор аавтайгаа хамт шөвгийн дөрөвт үлдэж байсан сайхан дурсамж бий
5. Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-д нэг, залуучуудад хоёр түрүүлж байсан
6. Сингапурт болсон залуучуудын олимпын наадамд Монгол дээл гутлаа өмсөөд тугчаар оролцож явсан
7. 200-250 кг шахдаг
8. Миний бөхийн амжилтын нууц бол Б.Адъяахүү багш маань хэмээн бахархан хэлсэн байдаг
9. Харцага болдог жилээ багшийнхаа заавраас зөрж барилдаад Г.Эрхэмбаяр аваргад тахим өгсөн. Б.Адъяахүү багш нь “Чамайг 25-тай байсан бол цохиод авахсан” гэсэн гэдэг
10. Өндөр цолонд хүрээд хэт олны хүрээлэлд гэнэт орчихоор өөрийгөө хянаж чадахгүй, яах ухаанаа олохгүй нэг хэсэг явсаан хэмээсэн байдаг