Х.Хатанбаатар хоёр удаа татгалзсан "төрийн шагналаа авчээ"
2019/07/09
Х.Хатанбаатар Турк улсад суралцаж байх хугацаандаа ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулсан гэдэг.
Тэрбээр өдгөө байгуулагдаад 10 жил болж буй Монголын Оюун Ухааны Академийн захирал ажилладаг. Ой тогтоолтын ОУ-ын II-р зэргийн шүүгч аж. Түүний эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ гаргасан амжилтыг үнэлж Алтан гадас одонгоор хоёр удаа шагнахаар зарлиг гаргаж байсан удаатай. Гэвч Х.Хатанбаатар нь хоёуланд нь татгалзаж байжээ. Тэгвэл өнөөдөр гурав дахь удаагаа өөрийнх нь энгэрийг мялааж ирсэн төрийн шагналаа гардан авсан гэнэ шүү. Түүний гаргасан амжилтаас дурьдвал,
- 2008 оны Турк улсын "Ой Тогтоолт болон Түргэн Уншлагын Аварга Шалгаруулах Тэмцээн"-д мөнгөн медаль
- 2008 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 8-р байр
- 2010 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 11-р байр
- 2011 оны 20 дахь удаагийн дэлхийн аваргын ой тогтоолтын тэмцээнд “Хөзрийн дараалал цээжлэх” төрөлд 4-р байр, “Дуут цифр”-ийн төрөлд 7-р байр
- 2012 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр
- “MEMORIAD 2012” Оюуны олимпийн “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 8-р байр
- 2012 оны Спортын салбарын оны шилдэг “Алтан сарнай-2012”-ын эзэн
- “MEMORIAD 2013” тэмцээний “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 5-р байр
- Турк улсад зохион байгуулагдсан “Хөзөр цээжлэх” төрөлд 5-р байр
- Турк улсад зохион байгуулагдсан “Фото уншлага” төрөлд мөнгөн медаль
Үнэхээр амжилт гаргасан дайчин мундаг залууд өгчээ.яааг нүдээ олсон баынаа · 2019/07/13
Зөв яааг өгөх хүнээ ролжээ.