Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрүүдэд зориулж "Like" телевиз "Монголын миссүүд" цуврал нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон билээ.

"Miss Mongolia" холбооны 10 жилийн ойд зориулан бүтээгдсэн нэвтрүүлгийн анхны зочноор "Мисс Монголиа-2004"наадмын тэргүүн мисс Ч.Содтуяа уригдан оролцсон юм. Тэрбээр энэхүү тэмцээнд 10 жилийн өмнө оролцон титмийн эзэн болж байсан нь түүний намтрын хуудаснаа нэмэгдэн бичсэн амжилтуудынхан нэгээхэн хэсэг. Түүнд анх 2001 онд  “Хатан-Эрдэнэ” холбооноос санал ирүүлсний дагуу сайхан бүсгүйчүүдтэй хөл нийлүүлэн загварын тайзнаа алхах гараагаа эхлэсэн түүхтэй.

Өөрт нь тулгарсан аливаа асуудлыг туулж гарна уу гэхээс, тойрч гарахыг боддоггүй хэмээн энгүүн өгүүлэх "Азийн модель" агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч, МУСТА Ч.Содтуяагийн оролцсон "Монголын миссүүд" нэвтрүүлгийг хүргэе.

Д.Ана