Танилц: “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан А.Гантулгын төсвийн мөнгөөр тансагласан байдал
2019/07/16
“ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захира асан А.Гантулга ерөнхий захирлаар нь ажиллаж байхдаа төсвийн мөнгийн үр ашиггүй зарцуулдаг байсан нь илэрчээ. Ингэхдээ тэрбээр цалин урамшуулал, тэтгэмж, томилолт, баяр ёслол гэх зэргээр бүхий л үйл ажиллагаандаа мөнгийг урсгаж байсан нь тогтоогдсон байна. Тухайлбал,
- “ТОСК” ТӨҮГ-ын 2015 оны санхүүгийн тайлангаар 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байхад Ерөнхий захирал А.Гантулгын 2016 оны А/17 дугаар тушаалаар 2014 оны санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашгаас 5 хувиар тооцон 341.3 сая төгрөгийг Нийгмийн хөгжлийн санд хуваарилж, ажилчдын орон сууцны дэмжлэг болон сургалтын тэтгэлэгт зарцуулахаар баталсан байна.
- Ерөнхий захирал А.Гантулгын баталсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар 2016 оны эхний хагас жилд нийт ажилтнуудад 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 226.8 сая төгрөгийн урамшууллыг хавтгайруулан олгосон,
- Ерөнхий захирал А.Гантулгын 2013-2016 онд баталсан тушаалуудаар барилгачдын баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд 70.7 сая, шинэ жилийн арга хэмжээнд 114.9 сая, ажилчдын хүүхдүүдэд өгөх бэлгийн төсөвт 2013-2016 онд 1 хүүхдэд 35.0-78.0 мянган төгрөгөөр бодож, нийт 26.0 сая, “зуны зугаалга” үйл ажиллагаанд 2.8 сая, санхүүчдийн арга хэмжээнд 2.3 сая, нийтдээ 216.7 сая төгрөгийг зарцуулсан,
- Ерөнхий захирал А.Гантулгын баталсан тушаалуудаар 8 хүний Европын орнуудад аялсан “Гадаад сургалт аялал” нэртэй зардалд 50.4 сая, ажилтнуудын үзвэрт 2.0 сая, Дэд захирал Д.Оюунжаргалын хүүхдийн сургалтын төлбөрт 65.0 сая, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нэг хүнд 12-20 сая төгрөгөөр тооцож 14 хүнд бүгд 246.3 сая, ажилтнуудын төрөл бүрийн сургалтад бүгд 10.8 сая, ажилтнуудын өөрсдийн болон зарим ажилтны хүүхдүүд, ээжийнх нь эмчилгээнд зориулж бүгд 40.7 сая, нийтдээ 2013-2016 онд 415.2 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна.
“ТОСК” ТӨҮГ-ын удирдлагууд 2015-2017 онд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гадаад улс орнуудад хийсэн айлчлалд дагалдан явсан томилолтод 33.0 сая төгрөгийг зарцуулсан байна. Дийлэнхэд нь А.Гантулга дагалдан явсан болно. Тухайлбал,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, мөн ХБНГУ-д Ерөнхий захирал А.Гантулга 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдөр ажиллах томилолтод нийт 8.8 сая төгрөг;
- Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийх төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий захирал А.Гантулга 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ажиллах томилолтод нийт 2.9 сая төгрөг;
- Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий захирал А.Гантулга 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажиллах томилолтод нийт 7.1 сая төгрөг;
- Сангийн сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий захирал А.Гантулга 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллах томилолтод нийт 1.8 сая төгрөг;
Энэ нь “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга гадаадад томилолтоор ажиллахдаа өөрөө тушаал гаргаж байгаа нь ТӨБЗГ-аас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан гэрээнд “ТӨБЗГ-ын зөвшөөрлөөр гадаад томилолтоор ажиллах” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.
“ТОСК” ТӨҮГ-ын холбогдох албан тушаалтнууд зарим төслийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ руу олон дахин томилолт авч, нийтдээ 24.0 сая төгрөг байгууллагаас зарцуулсан боловч үр дүн гараагүй. Эдгээр томилолтод мөн л А.Гантулга явж байжээ.
- БНХАУ-ын “BUCC” барилгын групптэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зорилгоор Гүйцэтгэх захирал А.Гантулга, Хөрөнгө оруулалт, моргейжийн газрын захирал С.Ариунзул, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Амаржаргал нар 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Бээжин хот явж, 3.8 сая;
- СБД-ийн 7 дугаар хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар БНХАУ-ын Экзим банктай зөвшилцөх зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Амаржаргал нар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Бээжин хот явж, 3.0 сая;
- СБД-ийн 7 дугаар хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар БНХАУ-ын Экзим банктай зөвшилцөх зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Бээжин хот явж, 1.3 сая;
- СБД-ийн 7 дугаар хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн БНХАУ-ын Экзим банктай зээлийн гэрээний нөхцөлийн талаар нарийвчлан ярилцах болон БНХАУ-ын Тяньжин хотын Барилгын корпорацитай уулзалт хийх зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга, Төслийн нэгжийн мэргэжилтэн Д.Лхагвагэрэл нар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Бээжин хот явж, 2.9 сая;
- СБД-ийн 7 дугаар хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар БНХАУ-ын Экзим банктай зөвшилцөх зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга 2015 оны 3 дугаар 26-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Бээжин хот явж, 1.9 сая;
- СБД-ийн 7 дугаар хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдгээртэй хамтын ажиллагаа тогтоох, төсөл хөтөлбөр танилцуулах зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын Бээжин хот, БНАСУ-ын Пхенянь хотуудад 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд явж 6.3 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Гадаад улсын барилгын технологитой танилцах, туршлага судлах, хамтын ажиллагаа тогтоох зэрэг зорилгоор явсан гадаад томилолтод 71.5 сая төгрөгийг зарцуулсан боловч тодорхой үр дүн гараагүй, үргүй зардал болсон. Бас л А.Гантулга явсан.
- ХБНГУ-ын Франкфурт хот дахь “Волерт” компанитай уулзалт хийж Монгол Улсад хавтангийн үйлдвэр оруулж ирэх талаар судалж, зөвшилцөх зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга, Барилга захиалагч, дэд бүтэц, техникийн хяналтын газрын ерөнхий инженер Д.Зоригт, Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны газрын инженер Б.Сарангэрэл, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Амаржаргал нарыг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллах томилолтод 17.2 сая;
- Унгар Улсын барилгын “Демян” групптэй уулзах, хамтран ажиллах Санамж бичиг байгуулах, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэлэлцэх, Унгар-Монголын барилгын салбарын форумд оролцох зорилгоор Ерөнхий захирал А.Гантулга, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Б.Амаржаргал нарыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ажиллах томилолтод 13.4 сая төгрөг зарцуулсан байна.
Үүнээс гадна ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан А.Гантулга нь гадны байгууллагын хүмүүсийг гадаадад томилолтоор ажиллуулах тушаал гарган, тэдгээр хүмүүсийн зардалд нийтдээ 28.3 сая төгрөгийг байгууллагаас зарцуулсан байна.
Мөн ТОСК ТӨҮГ-т ажилладаггүй Баттөмөр овогтой Энхзулд олон сарын турш цалин олгож иржээ. Тодруулбал, Б.Энхзул нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлгүй байхад түүнд 2016 оны 11 дүгээр сард үндсэн цалинд 2.4 сая төгрөг, хоол унааны зардалд 210.0 мянган төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн цалинд 1.7 сая төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207.0 мянган төгрөг, бүгд 23.5 сая төгрөгийг олгосон байна.
ТӨҮГ-ын дарга бол улсын мөнгийг хэмнэж, үр ашигтай зарцуулах ёстой. Гэтэл өөрөө өөртөө томилолт өгч гадаадаар зугаалж, баяр ёслол, урамшуулал зэргээр тансаглаж байсан нь хэр зохистой үйлдэл вэ?
Эдгээр үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэйг үүгээр сэрэмжлүүлж байна.
Зочин · 2019/07/17
Олон хүнийг орон байртай болгосон доо,
zochin · 2019/07/17
ene chini galzuu yumyy yamar ch hyanaltgui duraaraa urdeg AN -in lyiwarchid dawarsan hylgaich
hurlee · 2019/07/17
naad hunii acaar olon hun oroh orontoi bolson shuu
Зочин · 2019/07/17
Насаараа цэргийн байгууллагад ажилласан ах нь хувьдаа жижиг онгоцтой герман жиптэй тансаг оррн сууцтай Эд идсэн мөнгөө ах дүү төрөл садангийнхаа нэр лүү шилжүүлдэг байхгүй юү
ард түмэн · 2019/07/17
Тоск гэж ямар ч хэрэггүй мөнгө иддэг нэг төрийн байгууллага бна аа татан буулгаач
zochin · 2019/07/16
Новшийн зусарч
ИРГЭН · 2019/07/16
ТОСК- ЫГ ТАТАН БУУЛГА. АРД ТҮМЭН ОРОМЖОО Ч , ОРДОНГОО Ч БАРИАД АМЬДАРЧИХ ЧАДВАРТАЙ.