Дорнод нутгийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг мисс, загвар өмсөгч О.Ариунзул загварын ертөнцөд "гялалзаж" яваа даруухан бүсгүй. Тэрбээр дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээрээ илүүтэй олны танил болсон. Хосууд дэлгэцийн бүтээлд хамтран тоглоод удалгүй хайрын романс үүсгэсэн гэдэг. Буриад ардын жүжигчин залуугийн гэргий фитнессээр хичээллэж өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарах болсон ажээ. Байсхийгээд л өөрийнхөө "хагас нүцгэн" гэрэл зургаа цахим хуудастаа оруулж, биеийнхээ төгсөрч буйг гайхуулдаг хоббитой болсон бололтой. Энэ нь олон бүсгүйчүүдэд таалагдаж байгаа бөгөөд түүнээс хэрхээн гоолиг байхын талаар зөвлөгөө авахыг ихээр хүсэх болсон гэнэ.

Д.Ана