Монгол Япон улсын хамтарсан үс засалт, гоо сайхны нөхөрсөг шоу болно
2019/07/19
Монгол Япон улсын үс засалт, нүүр будалтын онцлог, ялгаа болон үндэсний хэв маягийг харуулсан мэргэжлийн сургуулийн суралцагчдын дунд зохиогдох нөхөрсөг шоу маргааш буюу долдугаар сарын 20-нд Скай резортын АСЕМ гэр театрт болох аж.
Энэхүү шоуг "M hair studio" зохион байгуулж байгаа бөгөөд шоунд хоёр улсын салбар мэргэжлийн үсчин гоо сайханч стилистүүд тус бүр багт хуваагдан үзүүлбэр үзүүлэх болно. Амралтын өдрөөр буюу бямба гарагт 17:00-19.00 цаг хооронд болох тус арга хэмжээг сонирхохыг хүссэн хүн бүр үнэгүй толилуулах юм.