Одоогоос хоёр жилийн өмнө "Хамгийн хөөрхөн охин" нэртэй найруулагч Т.Таванбаярын дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон. Тус кинонд гол дүрийг бүтээсэн хөөрхөн охин бол Б.Ану-Үжин.

Тэрбээр  Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг юм. Орчин цагийн залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг харуулсан телевизийн цуврал кинонд тоглож Азтайзаяа нэрээр үэзгчдийг байлдан дагуулсан. Өдгөө түүний фэнүүд МҮОНТВ-ийн бүтээл "Хамгийн азтай үе" киноны хоёрдугаар бүлгийг бүтээхийг хүссэн аян өрнүүлж байгаа гэнэ шүү.

О.Ариун