UBS телевизийн бүтээл “Говийн домог” киноны гол дүр Эгээрэл гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Замилангийн гэрэл зургаас сонирхуулж байна. Тэрбээр энэ жил СУИС-инй жүжигчнийг ангийг төгссөн юм. 

"Миний хувьд залуу хүн маш их алдаж үзэх ёстой гэж боддог. Алдаж үзнэ гэдэг нь олон зүйл дээр өөрийгөө туршиж үзэхийг хэлж байгаа юм аа. Манай багш “Оюутан байхдаа та нар алдаж болно. Алдах эрхтэй. Яагаад гэвэл та нар оюутан. Буруу зөрүү хийвэл хүлээн зөвшөөрөгдөнө. Харин амьдрал дээр алдах эрх чинь хязгаарлагдмал болно шүү” гэдгийг байнга хэлдэг. Бас аав ээж хоёр минь 30 наснаас дээшээ амьдрал тогтоод нэгэн хэвийн байр сууринд орчихдог гэж ярьдаг. Тиймээс залуу хүн 30 хүртлээ маш зоригтойгоор ихийг хийх ёстой байх" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуучилж байжээ. 

Д.Ана