Дуучин О.Анхмаагийн хуримын сураг дуулдав уу
2019/07/21
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмааг хоёр дахь амьдралаа албан ёсоор эхлүүлээд байгаа. Тэрээр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой гэр бүл болж байгаа бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ.
Учир нь Хөвсгөл далайд хайрттайгаа зугаалж яваа талаар мэдээлэл олон гарч байна. Тэд хуримын зургуудаа авахуулж байгаа тухай ч яригдаж байна. О.Орхоны хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар шалгагдаж буй нэгэн. Энэ жил 44 нас хүрч буй тэрээр дуучин Г.Анхмаатай уулзаж эхлээд багагүй хугацааг үдсэн. Харин энэ жил албан ёсоор харилцаагаа ил болгож гэр бүл зохиохоор шийдээд байгаа тэд өвөрмөц, дуулиант хуримын цувааг үргэлжлүүлэх нь ийн тодорхой болоод байна.