Цэнхэр, ягаан тасалбараар минь хөлжигсөд хаана байна вэ
2013/03/31
…Тэд бүгд хөлжжээ…ийм л нэг эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй бодлын босго давж өдгөөгийн цөөхөн хэдхэн олигархиудыг бий болгочихсон цэнхэр, ягаан тасалбарын түүх, ул мөрийг сөхөхөөр шийдлээ.
Учир нь цэнхэр, ягаан тасалбартангууд бүгд баяжчихсанд байгаа юм. Диваажинд аваачидаг тэр “тийзний” эд шидийг ойлгоогүй өдгөөгийн жирийн иргэд өнөөдөр ажлын хөлсний доод хэмжээг 200 мянгад хүргэхээр тэмцэж, мах, гурил, талхны үнийг 100 төгрөгөөр ахиулахад л амьсгаа нь давчдан аргагүйтэж байгаа дэндүү туйлдсан, өрөвдөлтэй орчинд амьдарч байна. Мэдээж ийм хүмүүсийн буруу нь хаанаа байв.
Тэд бол өнөөх өнгө, өнгийн тасалбараар энэ хэмжээний мөнгө хүүлэгч болж болдог гэдгийг мэдээгүйнхээ төлөө тухайн үедээ малаа маллаж, ногоо тарьж, гахай үүрч, хуваариа эрхлэх аж ахуй байгуулж дэмжлэггүйн улмаас дампуурч, өр тавьж, зээл авч, хөрөнгөө улсдаа хураалгаж байсан ийм л хүмүүс. Өнөөдрийн цалингаас цалингийн хооронд амь зуугсад гэдэг бол гэнэн итгэмтгий, гэгээн цайлган явагсад байжээ. Ямар том компани луйвардаж, худалдаж, дээгүүр доогуур гүйж байгаад ханцуйндаа наймаалцаж авч болдгийг мэддэггүй байсан “мангарууд” байжээ. Гэтэл өнөөх бидний аав, ээжийн ягаан, цэнхэр “тийзийг” тэрүүгээр нь гувчуулчихсан нөхөд өнөөдөр хаана явна, хэн байна гэдэг нь анхаарлыг ихэд татаад болдоггүй ээ.
Аав, ээжийг минь тариалангийн талбайд, малын бэлчээрт хөлс хүчээ шавхаж явах зуурт авдарт нь байсан өнөөх хэдэн цаас “амилчихаад” хэсэгхэн нөхдийг хөлжүүлчихнэ гэж санаагүй учраас харамсаж бичнэм. Миний аав, ээжийн адил үйлдвэрийн эзэн болж чадаагүй хулхидуулчихсан иргэдээ өмөөрч бичнэм. Тасалбарынхаа ачийг үзэлгүй “ангуучдад” хямдхаан өгчихсөн ядуухан иргэдээ өмөөрч ягаан, цэнхэр тасалбартангууд хаана, хэн болчихоод явааг сөхөхөөр шийдэв, билээ. Мэдээж тэдний магнайд УИХ, Баянгол, Улаанбаатар зочид буудал, “Сүү”, “Талх чихэр”, “Говь”,“НИК”, “Улаанбаатар хивс”, “Гутал”, “Зоос гоёл”, Бороогийн алтны уурхай, Дарханы цементийн үйлдвэр, “Алтан тариа”, “Мах импекс” гээд аж ахуйн нэгж жагсана. Тухайн үедээ “Алтан тариаг” л гэхэд 20-иод тэрбумын үнэ хүрэх боломжтойг эдийн засагчид хэлсэн байдаг. Гэтэл ердөө 800-гаадхан саяар чехүүдэд өгчихжээ.
1991-1996 онд ийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 19.5 тэрбум төгрөг, бэлэн мөнгөөр 1.8 тэрбум төгрөг, нийт 21 тэрбум төгрөгийн төрийн өмч хувьчилсан гэдэг. Энэ нь нийт төрийн мэдэлд байсан өмчийн 44 хувь нь болжээ.
Бага хувьчлал буюу ягаан тасалбараар худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдсан аж. 385 сая төгрөгийн ягаан тасалбараар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж. Харин их хувьчлал буюу цэнхэр тасалбараар 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 396 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болжээ. Харин үл хувьчлагдах хөрөнгөөр Улаанбаатар төмөр зам, МИАТ, Биокомбинат, Эмийн үйлдвэр зэрэг нэн чухал гэж үзсэн 21 төрлийн аоъектыг хамааруулсан байна. Гэтэл өдгөө үлдсэн хэдээ хувьчлахаар санаархав уу гэмээр үйлдлүүд анзаарагдаж төрийн мэдлийн цөөхөн компаниуд нь ашиггүйтэж эхэллээ. Олигархиудын 1990-ээд оноос эхэлсэн өнөөх шалгарсан арга нь мэдээж эхлээд дампууруулах. Дараа нь өөрийн болгох. Ийм байдлаар өмч хувьчлал манайд явагддаг нь мэдээж ирээдүйн олигархиудыг төрүүлсээр ирсэн түүх бий. Өмч хувьчлалаас төрсөн тэрбумтангууд өдгөө Х.Баттулгаар эхэлж Улсын их дэлгүүр, Номин, Эрдэнэт хивс гэх мэтээр овоглогддог А.Шагдарсүрэн, Ш.Баярсайхан нараар үргэлжилнэ. Хувьчлал нь “но”-той гэгддэг Улсын их дэлгүүр хэний гараар хэрхэн төрийн мэдлээс гарсан нь сонин. Тэгвэл “Номин холдинг” гэх гэр бүлийн групп болтлоо өсөж дэвжсэн түүхийн үр хөврөл хаанаас эхтэйг сонирхоё.
“1999 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн нийт хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй” гэх тогтоол гарч Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт Сангийн сайд асан Я.Очирсүхэд даалгажээ. Уг шийдвэрийн дагуу 2000 онд Улсын их дэлгүүрийг электрон барааны салбарт нэгэнт хөлөө олчихсон “Номин холдинг” компани өөрийн болгож тухайн үедээ
Улсын их дэлгүүрийн нэг лангууг сарын 2500 ам.доллараар түрээслэдэг ч хувьцаа эзэмшигчиддээ ганц ч төгрөг “хялайлгадаггүй” гэх шүүмжлэлийг зүүж байв. Тус дэлгүүрийн хувьцаа эзэмшигчид “Танайх ашигтай ажиллаж буй атлаа ногдол ашиг гэж өгөхгүй юм” гэхэд удирдлагууд нь “Манайх ашиггүй ажиллаж байгаа” хэмээн түмэн зовлон, мянган бэрхшээл тоочдог, мөн хуурамч бланс гарган “Манайх арай гэж хөлөө зөөж байна. Алдагдалтай ажиллаж буй учир ногдол ашиг өгч чадахгүй нь” гэх мянган үгний таглаагаар хувьцаа эзэмшигчдээ хуурдаг байснаараа алдартай Номингийнхон өдгөө ч мөнгөнийхөө хариулт өгдөггүй гэдгээрээ үйлчлүүлэгчдээсээ банга хүртдэг. Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, доктор, профессор А.Шагдарсүрэн гэх сүйхээтэй буурал “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг бол хүү Ш.Баярсайхан нь энэ компанийн ерөнхийлөгч, Ш.Уламбаяр нь Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гүйцэтгэх болон санхүү эрхэлсэн захирлын алба хашдаг байна. Төрийн өмчийн компаниудыг өөрийн болгосон энэ гэр бүл өдгөө “Өнөр хотхон”, “RIVER GARDEN” гэсэн барилгын хоёр хотхоныг барьсан нь барилгын зах зээлд ч мөн ул мөрөө үлдээв.
1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж өргөжжээ. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр 12 охин компанитай болж өргөжсөн Номингийнхон цагийн ажилтан авах нэрээр цалингийн “татвар”-аас бултдаг гэдгийг эх сурвалж хэлдэг. 9-ын тоонд л дуртай компани даа. 1-5 төгрөгийн ашиг харж нэлээд хэдэн жил хэрэглэгчдийг мөлжих болж үүнээсээ давраад янз бүрийн бонус, карт, үнийн төөрөгдлөөр хэрэглэгчээ төөрөгдүүлдэг нь тэдний бас л нэг ашиг олох өрөвдмөөр арга гэдгийг нэлээд хүмүүсийн амнаас сонссон. ШӨХТГ-ын хяналт шахалтаар үнэ дагасан төөрөгдлөөс иргэд аврагдаж байсан Номингийнхонд хаяглах бас нэгэн зүйл нь хямдрал байна. Хүнснийхээ барааг дуусах дөхөхөөр хямдруулчихдаг байдал чинь хэрэглэгчдэд чинь таалагдахгүй байна. “SALE” гэх хаягтай барааны он сарыг лавлавал дуусах хугацаанаасаа ердөө 2-5-хан хоногийн өмнө хямдардаг нь хачирхалтай.
Энэ мэт баяжиж хөлжсөн түүх нь өнөөх л ягаан, цэнхэр тасалбартай холбогддог үндэсний олтгархиуд иргэдээ битгий хуураасай.
М.ХАТАНБҮҮВЭЙ
Otgonbaatar · 2021/09/04
СФ82030614
shinezorig · 2021/08/04
ла91022217
Зочин · 2021/06/22
Shalgdag link bhgvi yum bhdaa te
Narangerel Sarangerel · 2021/06/22
Yaaj shalgah we
давагдорж алтанцэцэг · 2021/05/22
их93012023
давагдорж батболд · 2021/05/22
их91080517
бямбасүрэн гэрэлтогтох · 2021/05/22
их89050913
бямбасүрэн гэрэлзаяа · 2021/05/22
иэ85050427
цэдэнгомбо давагдорж · 2021/05/22
их42122314
бямбасүрэн · 2021/05/22
иэ60081528
ух89052597 · 2021/05/06
Odbaatar
Алтангэрэл. Баатарцогт · 2021/05/05
байгаа
Baasan bat · 2021/05/04
Ao89111815
Оюунцэцэг · 2021/05/03
Лк85090120
Ганчимэг · 2021/04/25
Би өөрөө
Амар жаргал · 2021/04/24
авх тухай мэдээлээл
Амар жаргал · 2021/04/24
шалгах
Амар жаргал · 2021/04/24
цэнхэр яагаан тасалбар шалгах
Зочин · 2021/04/23
BT92092307
Erdembadar · 2021/04/19
Shalgaj vzmeer bna
Зочин · 2021/04/13
yaj shalgah we
С Батжаргал · 2021/04/10
Данс
Galbrah · 2021/04/10
Yag tim
Ганбаатар Баасантуяа · 2021/03/31
Яагаад хүмүүсийн асуултанд хариу өгдөггүй юм бэ
Ганбаатар Баасантуяа · 2021/03/31
Цэнхэр ягаан тасалбараа хаана байгааг яаж олж мэдэх вэ.Туслаач
Davaajav otgontuya · 2021/02/03
Ygaan tsenher taslabaraa haanaas yaj olj medeh ve?
Davaajav otgontuya · 2021/02/03
Tasalbar shalgah
БГантулга · 2020/10/31
Яаж олох вэ
Bayarkhuu · 2020/10/14
Unet tsaasaa haij Baina
odonchimeg · 2019/02/11
цэнхэр яагаан тасалбараа яаж олж авах вэ эсвэл олдох боломжгүй юу тус болооч
pvvjee pvvjee · 2018/10/20
sain bnuu tsenher ygaan tasalbaraa yaj shalgah we
Gantyyl · 2018/04/07
sain bna yy Altan taria nogdol gej yum bna yy tsenxer tasalbar ni nadad bii. Tsenxer tasalbaraa oor kompand shiljvvlj bolox yy
moogii · 2018/04/03
Уих delgvvriin noogdol ashig ogdogvi ymaa odoo bas ogohgvi gesen ydaj bgaa mngoi awmaar bn yaj haanaas awah we
moogii · 2018/04/03
Уих delgvvriin noogdol ashig ogdogvi ymaa odoo bas ogohgvi gesen ydaj bgaa mngoi awmaar bn yaj haanaas awah we
лхагва · 2018/03/31
сайн байна уу.цэнхэр ягаан тасалбараа яаж шалгах вэ
лхагва · 2018/03/31
сайн байна уу.цэнхэр ягаан тасалбараа яаж шалгах вэ
Shaariibuu · 2018/02/20
Nas barsan hvniihiig yaj shalgah be bichig barimt regseter baihgvi
Saraa · 2018/01/31
Tsenher yagaan tasalbar bga esehee yaj snalgah we
Saraa · 2018/01/31
Tsenher yagaan tasalbar bga esehee yaj snalgah we
Oyuntuya · 2018/01/29
Yaaj shalgdgiin boloo
Oyuntuya · 2018/01/29
Sain
Oyuntuya · 2018/01/29
Sain
Oyuntuya · 2018/01/29
Sain
gandolgor · 2017/01/14
dansaa yaj shalgah we tsenher yagaan tasalbaraa yaj shalgah uu
цэвээнгэрэл · 2016/06/14
зоос гоёлд цэнхэр,ягаан салбар өгсөн юмаа хаана хандах вэ
Misheg Nergvi · 2016/06/11
odoo manaid nikiin xeden tsenxer tasalbar bii yax ym boloo
Зочин · 2016/04/19
Баруун аймгийн хөдөөний сум аймгийн иргэдийн хувьцааг хууль бусаар авсан Хөвсгөлийн усан замд хувьцаагаа луйвардуулсан иргэд ч нэгдмээр бна
Зочин · 2016/03/30
ulaanbaatar hiv
snii uildver noogdol ashig gej ugchbaigaagui er ni noogdol ashig huviarildag gazar baigaa yu ogt ashiggui
zochin · 2016/03/24
ene tasalbaruudig yaj olj awah vm bol .huwchlalar vu ch awagvi .tasalbarig tuhain ved huraalgasan sh de/
зочин · 2016/02/22
тэр тасалбараа хайшаа орсон хаана яавааг нь яаж мэдэх вэ?
Зочин · 2015/10/20
Nadad tuslana u. Bi eej bolon dvvgiinxee tsenxer tasalbariig olj awax gesen ymaa chuxam xaanaas yaj xaixaa medexgvi ym. Bornuur sumiin dawaanbulag gedeg kompanid bj bgaad xaashaa ywsan ni bvv med 1992 onii l vyed gej eej maani yridag xaanaas yaj olox ee
Зочин · 2013/04/03
их дэлгүүрт хувьцаагаа өгсөн хүмүүсээ нэгдэцгээеэ, бид нарыг жоохон байхад аав ээж нар улаан ягаан тасалбараа брокерт итгээд өгсөн юм шиг байгаа юм, манайх лав тэгж өгсөн гэсэн гэтэл одоо их дэлгүүрт байдаг сурагтай, одоо болтол ямар ч мөнгө ноогдол ашиг өгөөгүй иймд нэгдэцгээе, утас: 91885533
Зочин · 2013/04/02
УИД ХК г барьцаалан зээл аваад Бусад компани даа эргэлдуулэн хийсэн луйвар
Зочин · 2013/04/01
Aav eejiinhee bolon uursdiin huvitsaagaa medeh arga bgaa. Hurungiin birjiin /huuchnaar Eldev-Ochir/ do 1 davhart Unet tsaasnii tulbur tootsoonii tuv gej gazar bgaa. Tend ochood lavlah heregtei. Registriin dugaaraa heleed boloo. Hend yu bsan n bgaa n garaad irne.
Зочин · 2013/04/01
Noogdol ahsig gants udaa ch avch uzeegui. Odoo haana baigaag ni medej avaad shuuhdej baigaad uilver yu baidag yum huvi ezemshine dee. Malluulsan sh dee bid. Odool jaahan yum oilgoj baina
Зочин · 2013/04/01
Noogdol ahsig gants udaa ch avch uzeegui. Odoo haana baigaag ni medej avaad shuuhdej baigaad uilver yu baidag yum huvi ezemshine dee. Malluulsan sh dee bid. Odool jaahan yum oilgoj baina
Зочин · 2013/04/01
Manai nuhur gehed ih delguurt huwitsaagaa ugsun Unuudriig hurtel gants ch hurungiin birj gedeg umaar oogui bga Neg j lawladag umu Yahu humuusee Bas taliigaach aaw eejiin mini huwitsaa haana bgag medeh arga bga bolowu