Амраг хосууд атлаа аль аль нь хувийн амьдралаа бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд чандлан нууцалж байгаа дуурийн дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар өнөөдөр /2019.07.24/ “Чингис хаан” онгоцны буудалд буулаа.

Гавьяат Г.Ариунбаатар Марийнскийн театрт дуулж байгаа болохоор үндсэндээ Орост амьдарч, Санктпетербург хотноо төвхнөсөн. Хосууд Орос, Монголын хооронд ирэн очин байдаг.

Хэн хэнийх нь хувьд өмнө нь хоёр ч амьдралын нүүр үзсэн, алдаж оносон тэдний хамтын амьдрал, хайр дурлалыг буруутгадаг хэсэг байхад хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч олон. Хүний л амьдрал шүү дээ.

Ямартай ч хамтдаа олны өмнө ил гарах дургүй хосуудын дундаас өнгөрсөн хугацаанд хоёр хүү мэндэлжээ. Бага хүү аав, ээжийнхээ хамт дуранд өртсөн нь энэ.

Эрчүүдийн харц, хайрыг булааж явсан, авьяаслаг жүжигчин бүсгүй хэдийнэ таван хүүхдийн халамжит ээж болжээ. Хосуудыг салсан, нийлсэн гэх "хэрэгт дуртай" асуултуудад энэ зураг хариулт өгөх биз ээ.

www.Zindaa.mn