Путины охин 40 тэрбум рублиар байгуулах эмнэлэгийн хамтран эзэмшигч болжээ
2019/07/25
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины том охин Мария Воронцовагийн хөрөнгө орлогын талаарх материалыг Их Британийн хэвлэлийн томоохон компани Би Би Си агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн сэтгүүчийн мэдээлснээр, Путины охин нь Ленинград дахь орчин үеийн технологиор тохижуулсан тансаг зэрэглэлийн эмнэлэгийн байгууламж барих төслийг хариуцан ажиллаж буй компанийн хамтран эзэмшигч аж.
Энэ эмнэлэгийн төв цогцолбор нь 200 мянган кв метр талбайтай бөгөөд 40 тэрбум рублийн төслийн хүрээнд байгуулах юм. Эмнэлэгийн гол үйл ажиллагаа нь цөмийн туяа эмчилгээ болон цацрагийн эмчилгээнд тулгуурлах аж.
Барилгын ажил гүйцэтгэх төслийн ажлын багт мөн Путины зээ хүү Михиал Путин оролцон эмнэлэгийн байгууламжийн газрын өмчлөх эрхийг 49 жилээр эзэмшигч компани гэдгийг тус мэдээлэлд дурджээ. Энэ мэтээр Путины гэр бүлийн бизнес өргөжиж байгаа олон хардлагыг Британийн хэвлэлүүд дурьдсан байна.
зочин · 2019/07/26
Худал үндэслэлгүй мэдээлэл оруулахаа больдоо,Путинийг өмнө нь дэлхийн хамгийн баян хүн,үл хөдлөх хөрөнгий нь зарлаад л байсан.Нотлогдоогүй няцаагдсан.Барууныхны явуулга.