УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг НПГ-т шилжүүлнэ
2019/08/02
УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан явдлыг хэн бүхэн мэдэж буй.
Тэгвэл уг хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад, хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорт удахгүй шилжүүлэх болсон бололтой.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан аж. Мөн хэд хэдэн гишүүдийн нэр яригдаж эхэлсэн гэх. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоож, хэргийг хаах саналтай НПГ-т шилжүүлэхэд бэлэн болсон гэв.
matilda · 2019/08/02