Эргэлзээнээс минь гаргаж өгөөч
2014/03/12
Сайн байна уу? Намайг Б гэдэг. Би нэг охинтой жилийн өмнө танилцсан юм. Тэр үед хүнтэй үерхэж байсан. Харин бид 2 үерхээд 3 сар гаран болж байгаа.
Би найз охиндоо үнэхээр их хайртай. Би өөрөө 500 мянган төгрөгний цалинтай ажил хийдэг. Харин найз охин маань 600 мянган төгрөгний цалинтай ажил хийдэг. Тэгсэн мөртлөө манай найз охин цалингаа тэр чигээр нь ээждээ өгөх юм. Хааяа нэг гадуур хамт хононо. Гадуур 1 газар сууна. Ийш тийшээ жижиг сажиг ер нь бүхий л мөнгийг нь би гаргадаг. Цалингаа аваад ээждээ мөнгө өгч чадахгүй мөртлөө найз охиндоо зарцуулдаг. Харин энийг маань сайн ойлгохгүй байгаа юм шиг. Хэрвээ би мөнгөгүй бол бид 2 ажлаа тараад шууд харилддаг. Мөнгөтэй бол нэг газар жоохон сууна. Үнэнийг хэлхэд 1 удаа хоолонд дааж үзээгүй. Тэгсэн мөртлөө хайртай л гээд байдаг. Нэг ч удаа надад бэлэг бэлэглэж байгаагүй. Хэрвээ би мөнгөгүй болвол яах вэ. Өмнөх найз залуу нь гайгүй юмтай залуу байсан. Тэр нь ийм муу занд сургачихсан юмуу .Хэрвээ би энэний талаар ярих юм уу өөр бас бус асуудал ярихаар хаяаад явах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тийм ч их хайртай санагддаггүй. Тэгсэн мөртлөө хайртай л гээд байдаг. Үүнээс гадна хуучин найз залуу нь хамт байхад байнга залгадаг. Тэр залуу машинтай. харин надад байхгүй. би мөнгөгүй үед тэр маань оройтхоороо хуучин найз залуугаа дуудаад хүргүүлээд байдаг юм шиг санагддаг. Нэг талаараа аюулгүй ч гэсэн хэрвээ буцаад түүндээ дасвал яах вэ. Ямар твайлайт кино биш дээ. Энийг нь бодхоор салмаар ч юм шиг. Хэрвээ хамт амьдраад эхэлбэл энэ зан нь гайгүй болчих юм шиг санагддаг. Гэхдээ тэр болтол би хүлээж чадахгүй юм шиг ээ. Энэ байдлаараа байвал өөртөө ч наасан юмгүй, сэтгэл дундуур үерхээд л хичнээн хайртай байлаа гээд гэрийхэндээ ээлгүй байгаад байх эвгүй байна. яах вэ?