“Азийн топ модель” өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай “Зүрхээр наадагч” киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа “Хувьсал” продакшинд төвөггүйхэн хөл тавьсан гэгддэг. МУГЖ У.Уранчимэгт тоогдсон загварын ханхүү маань тусгай сургалтанд хамрагдаж, богино хугацаанд жүжигчний ур чадвараа дээшлүүлсэн учир ийнхүү тус продакшины гэрээт жүжигчнээр ажиллах болсон гэдэг. Тэгвэл урлагаас улс төрд хүч үзэхээр МАН-ын залуусын эгнээг тэлжээ. Тэрбээр тус намд элсэж, гишүүний үнэмлэхээ хүртэл өвөртөлсөн гэнэ шүү. Хуучин цагт намын гишүүд гэр бүлийн амьдрал тогтсон, байр суурьтай нөхдүүд байдаг байжээ. Харин орчин цагт хүүхдүүдээ орхин, эцгийн хайрыг үл амтлуулсан нөхдөөр хүч сэлбэх болж. Уг нь гэрээ засаад, төрөө зас гэдэг дээ.

 

О.Ариун