Монгол хүү сургуулийнхаа ёкозүна болжээ
2019/08/05
Японы өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Сосорхүү түрүүлж, дунд сургуулийн ёкозүна болжээ.“Тоттори Ниши” дунд сургуулийн сурагч А.Сосорхүү хувийн төрөлдөө түрүүлж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.
Тэрбээр ирэх жил ахлах сургуульд орох аж. "Хакүхо цом”-ын тэмцээнд 2015 онд Баянхонгор аймгаас оролцон түрүүлж байсан А.Сосорхүү Япон улсад сүмо бөхийн чиглэлээр суралцах урилга авсан юм.