Дэлхийд алдартай "Нора" жүжиг нь анх 1896 онд Дани улсын нийслэл Гопенгаген хотын “Royal Teathre”- д тавигдсан ба түүнээс хойш дэлхийн олон оронд өнөөг хүртэл үзэгчдийн хүртээл болсон. 2001 онд ЮНЕСКО-гоос тус жүжгийн гар бичмэлийг дэлхийн өвд бүртгэсэн нь жүжгийн түүхэн үнэнийг дэлхий хүлээн зөвшөөрсөнийг илтгэж байгаа бөгөөд Норвегийн урлагийг дэмжигч “STAN” компани, Генрих Ибсений нэрэмжит “Ибсен” сантай хамтран жил бүр европын орнуудад “Ibson festival” –ийг зохион явуулдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Норвегийн Осло хотод 2012 оны 8 сарын 24 “Ibson festival” зохиогдож “Хүүхэлдэйн байшин” жүжгээр “Black box” театрт нээлтээ хийж байсан билээ.

Энэхүү жүжиг нь амьдралын баяр баясгалан, гай зовлон, атаа жөтөө, өнгө мөнгө хувиа бодсон бэртэгчин үзэл, доромжлол үзэн ядалт, дарамт шахалтнаас үүсэх, ов мэх, хуурамч арга, чиний найз нөхөд, ханилсан хань чинь хэн бэ? гэдгийг тайзнаас мэдрүүлэх тус бүтээлийг манай оронд 1985 онд Ардын жүжигчин Г.Доржсамбуу найруулагч улсын төв театрын тайзнаа найруулан тоглуулж Нора” буюу гол дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээж байсан бол Хельмерийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва тоглож байсан түүхтэй.  Мөн тус жүжгийг Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид өнгөрсөн оны 11- р сард  өөрийн тайзнаа тоглож Дархан хотын үзэгч олны хүртээл болгож байжээ.

Тэгвэл "Нора" жүжиг дахин тайзнаа амилахаар болжээ.  Ардын жүжигчин Г.Доржсамбуу найруулагчийн 65 насны ойн төрсөн өдрөөр шинэ залуу жүжигчид сэргээн тоглох юм.

Энэ удаад “Нора” жүжгийн гол дүрийн төлөө олон залуу жүжигчид өөрсдийн авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд Норагийн дүрд залуу жүжигчин Н.Баярмаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг нар өрсөлдөж байгаа аж.

Д.Ана