Загвар өмсөгч С.Төгсийн "охин том болжээ"
2019/08/05
Загвар өмсөгч С.Төгс нэгэн цагт мэргэжил нэгт Н.Эрдэнэцогт гэх залуутай амьдралаа холбож Э.Сийлэн охинтой болсон. Өдгөө том болжээ.
Тухайн үед тэдний салалтынхаа талаар шар хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан удаатай. Тэгвэл хосууд "Өөрийнхөө мэддэг маш олон эмэгтэйчүүдийн жишээн дээр ярихад, нялх хүүхэд хараад сэтгэл нь өмөрдөггүй эрэгтэй хүмүүс зөндөө байна. Ээж, аав нь маш хэцүү гэрлэлттэй байсан. Нэгэнт л хайр байхгүй болчихсон бол тэр гэр бүлд хэрүүл л байдаг, аав нь ээжид нь гар хүрдэг, тиймэрхүү зүйл маш их байсан найзууд надад олон байдаг. Тэр хүмүүс хэлэхдээ "Зүгээр салчихсан бол надад амар байсан юм, миний бага насны дурсамжид шөнө оройн цагаар галын өрөөнд юм хагараад л, ээж уйлаад л, орилоод л байсан дурсамж үлдсэн байдаг. Яг үнэнийг хэлэхэд тийм дурсамж байхгүйгээр ээж бид хоёр хоёулханаа байсан бол миний хувьд илүү гоё байх байсан юм" гэдэг. Тийм болохоор би үр хүүхдийнхээ төлөө нэг хүнтэй зууралдана гэдгийг хувиасаа дэмждэггүй. Үр хүүхдийнхээ төлөө гэдэг үгээр хаагаад өөрийнхөө хүслээр яваад байгаа юм шиг санагдаад байдаг. Би ч гэсэн охиныхоо ааваас салсан шалтгаан нь тэр байхгүй юу. Ерөөсөө л охиноо би эрүүл орчинд өсгөхийг хүссэн. Яахав би 40, 50-тай хүн биш л дээ. Гэхдээ миний ойлгосон зүйл энэ л байна" хэмээсэн. Өдгөө тэд тус тусынхаа амьдралын замналыг хөөсөн.
You · 2019/08/05
Mundag emegtei shuu. Neeree l huuhdee yu ch bish yum shig orhiod yavdag erchuud uneheer olon bolson.