2014 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 градус, Онон, Улз, Халх голын сав газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.