Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 78.4 тэрбум төгрөгөөр буурчээ
2019/08/07
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 78.4 тэрбум төгрөгөөр буурсан мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
Мөн мөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 6 дугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.1) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 6 дугаар сарын эцэст 937.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 2.6 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 6.0 тэрбум төгрөгөөр өсчээ.